Жулия Робертс гутлаа алджээ
2016-05-13

 

69 дэх удаагаа зохион байгуулагдаж буй Каннын кино наадмын улаан хивсээр жүжигчин Жулия Робертс хөл нүцгэн алхсан талаар www.dailymail.co.uk мэдээллээ.

 

Тэрбээр сүүлд тоглосон “Мөнгөний мангас” киноны уран бүтээлчдийн хамтаар уг наадамд оролцсон байна.

 

Жүжигчин бүсгүй гутал өмсөөгүй шалтгаанаа хэвлэлийнхэнд “Би гутлаа алдчихсан” гэж тайлбарлажээ. Харин жүжигчний ойрын хүрээллийнхэн “Жулия дүрвэгсдийг төлөөлөн ийнхүү хөл нүцгэн алхсан” гэсэн байна.

 

Жүжигчин “Армани” брэндийн хар даашинз өмсчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
23-р сургуулийн захирал гэлжгий Ганболд айлын эхнэр эргүүлж гэр бүл үймүүлээд байна
2016-05-13