ИЗНН-ын асуудлаар хэрэг үүсгэжээ
2016-05-13

ИЗНН-ын УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээс Сонгуулийн ерөнхий хороо татгалзсан. Тус намын Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн материал тамга тэмдэг, гарын үсэг зөрүүтэй байснаас үүдэн, сонгуульд оролцох хүсэлтийг нь бүртгээгүй юм. 

 

Харин ИЗНН сонгуулийн байгууллагын энэ шийдвэрийг эсэргүүцэж, сонгогдох эрхэнд халдсан хэмээн шүүхэн хандаад байсан билээ. Тэгвэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэрэг үүсгэн, СЕХ-г хариуцагчаар татсан байна. ИЗНН УИХ-ын сонгуульд оролцуулахаас татгалзсан Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг цуцлуулах нэхэмжлэлийг гаргасан юм. 

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
od:
uursduu unsan huuhed uildaggui tuilbargui nam namiin darganstar nar hohi shiidebr gargaj shada ta har odoo bolhgui baij ard tumeniig udirdan gej yu baidag yumbee
2016-05-13