Маргааш Ерөнхий цэргийн өдөр
2016-05-13

Жил бүрийн тавдугаар сарын 14-нд Ерөнхий цэргийн өдөр тохиодог билээ.

 

 

Батлан хамгаалахын сайдын 2007 оны 122 дугаар тушаалаар 10 дахь жилдээ Ерөнхий цэргийн мэргэжлийн өдрийг тэмдэглэж байна. Тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар мэндчилгээ дэвшүүлжээ. Мэндчилгээндээ "Эх орноо батлан хамгаалах эрхэм үйлсэд хүчин зүтгэж, эрдэм ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе, үеийн эх оронч ерөнхий цэргийнхэн, ахмадууд, одоо алба хашиж байгаа мэргэжил нэгт офицер, ахлагч нартаа шинэ цагийн Мотобуудлагын цэрэг үүсэн байгуулагдсаны түүхийн өдрийн халуун мэндийг дэвшүүлье. Зуун зууны баатарлаг түүхтэй Монгол эх орныхоо тусгаар тогтнолын баталгаа нь болж өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн, Зэвсэгт хүчний хөгжил дэвшлийн төлөө үнэлж баршгүй хувь нэмэр оруулан Монгол цэргийн баатарлаг түүхийг түүчээлэн яваа Та нөхдийнхөө гавьяат үйлс, суу алдрыг энэ өдөр бахархан тэмдэглэхэд таатай байна. Ардын журамт цэрэг байгуулагдсанаар Монгол цэргийн шинэ үеийн түүхийн хуудсыг нээж, морьт цэргээс мото механикжуулсан цэрэг, улмаар мотобуудлагын цэрэг болон хөгжих их үйлсийн манлайд явсан ахмад дайчид, тэдний нэр хүндийг өндөрт өргөж яваа эрхэм та бүхэндээ хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэжээ.

Маргааш буюу Ерөнхий цэргийн өдөр ЦДБЭЧ-ын Соёлын төв өргөөнд баярын хурал болох юм байна.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Нэг улс төрч нь сайд болонгуутаа л ямар нэг өдөр , баяр тэмдэглэдэгээ болиочээ ямар хэрэгтэй юм. Аливаа баярт ,тэмдэглэлт өдөр чинь ямар нэг болсон үйл явдалд тохируулан тэмдэглэдэг болохоос нэг муу сайданцарын тушаалаар өдөр судрыг тэмдэглэдэггүй л баймаар байна. Юу ч бүтээж хийж чадахгүй байж янз бүрийн өдөр, баяр тэмдэглэхдээ гаргуун юмаа. мөхөхийн шинж дээ бурхан минь
2016-05-13
зочин:
Ерөнхий цэргийн баярын өдрөөр хамтарч мод тарихыг уриалъя
2016-05-13