Молиго үмхүүлдгээ болих хэрэгтэй
2016-05-13

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг малчдын талаар төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээний талаар  мэдээлэл хийлээ. Дараагаар нь гишүүдийн асуултад хариулсан юм.

 

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:

 

-Хөдөө орон нутагт мал мах, арьс ширний үнэ буурсан нь малчдын амьжиргааг  хүндрүүлж байна. Махны экспорт юу болсон бэ? Тэрбум ам.долларын экспортоос хэд нь гарсан бэ? Вакцины төсөв нэмэгдээгүй, малын тоо өсч, вакцины үнэ нэмэгдсэн. Вакцины асуудлыг шийдэх тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?

 

-Бид жилээс жилд малын гаралтай түүхий эдийн үнийг анхаардаг. Өнөөдөр ноолуурын үнэ кг нь 71 мянга орчим байгаа. Арьс ширийг экспортлох тал дээр нэг удаагийн арга хэмжээ зохион байгуулсан. Махыг ОХУ, БНХАУ руу экспортлох зөвшөөрөлтэй компани бага байсан. Харин одоо тусгай хэлэлцээр байгуулан анхаарч ажиллаж байгаа.  12 компани мах экспортлох эрхээ авсан. Вакцинтай холбоотой асуудлыг Засгийн газар хэлэлцэн гаргасан байгаа.

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

 

-Монгол Улс бүхэлдээ зээлийн барьцаанд байна. Зээлийн тойргоос гаргая гэж байхад асуудал шийдэхгүй байлгаж байгаад малчны зээлийг бууруулах шийдвэр гаргасан.  Цогцоор нь яаж шийдэх вэ гэдгийг хөндөх хэрэгтэй. Нүглийн нүдийг гурилаар хуурч байна. Та Дубайд очоод Оюутолгойг дэлхийн 14 банкны барьцаанд тавьсан. Тэгээд 1 сая хонь гаргахаар боллоо гэсэн. Гэтэл та нэг ширхэг ч хонь гаргаагүй. Ийм байдлаар молиго үмхүүлдгээ болих хэрэгтэй.

 

-Малчны зээл нэг өдөр бий болоогүй. 240 тэрбум төгрөг гарсан байгаа, энэ зээлд. Жилийн 30 хувийн хүүтэй байсан. Үүнийг жилийн 10 хувьд хүргэсэн. Тиймээс асуудлыг шийдэж байгаа царай нь сарын 0.1 болж, карманаас нь 13.5 тэрбум төгрөгийг хэмнэсэн. Засгийн газрын зүгээс цогцоор нь шийдэж байна. Мөн “Сайн оюутан”, “Сайн хашаа” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа.  Өнгөрсөн өвөл, хавар маш хүнд байсан. Тиймээс өвөлжилт хаваржилтад анхаарч, Онцгой комисс маш сайн ажилласан. 

 

Таван сарын 6-ны өдрөөс Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Хөрөнгө оруулалт, ажлын байр нэмэгдэнэ. Монголын хөгжлийг одоо зогсоож чадахгүй. Хуучин бид нөхцөлтэйгээр мах экспортлох аж ахуйн нэгж хаагдаж байсан. Харин одоо 12 аж ахуйн нэгж мах экспортлох зөвшөөрөлтэй байгаа.

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж дууслаа. Үүний дараагаар Шүүх байгуулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Unen heljee chi 188.64.243.125
2016-05-15
Зочин:
Молиго үмхдэгээ болих хэрэгтэй
2016-05-14
Tsk:
Yo Otgonbayaraa Ehneriinhee olon dansnuu uchiriig olchood olon yum yriacheee
2016-05-14
Зочин:
yaridag buh zailaa!ahij mongolchuud hezee ch buh hunig gargaj bolohgui gedgig tun sain oilgoson.
2016-05-13
kkkkkkkk:
korela erunhiilugch bolohiig ch shahsan ni kkkkkk. hvn uuriiguu haana baihaa meddeg baih heregtei. baterdnii . ih hurald suuj bgaaa ni hvrtel . mongoliiin dampuural . huuliin gajuudal . ard tvmniii mansuural
2016-05-13
Зочин:
Unen heljee chi 188.64.243.125
Зочин:
uher buh yumu 46.126.17.188-aa
2016-05-13
зочин:
ГОНЧИГДОРЖ шаардлагын урдаас эсэрггүүцэж бгаа тани хэтэрхий блаа.
2016-05-13
Зочин:
Chi dut uheree
2016-05-13