З.Энхболд: Мод тарьж, нас нэмэх буян үйлдлээ
2016-05-14

 

Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ. Энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон өрнүүлдэг уламжлалтай. Манай улс "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр"- ийн арга хэмжээг улс даяар 7 дахь жилдээ, 13 дахь удаагаа зохион байгуулж байна.

 

Өнөөдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, БОНХАЖЯ-ны сайд Н.Батцэрэг Дамбадаржаа дахь "Ой судалгаа хөгжлийн төв"-д мод тарилаа. Харин УИХ-ын дарга болон гишүүд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьжээ. 

 

 

УИХ-ын дарга мод тарих арга хэмжээг нээж үг хэлэв. Тэрбээр: 


 Хүндэт зочид оо

 Мод тарихаар энд цугласан улаанбаатарчууд аа 


 
Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 онд 63 дугаар зарлиг гаргаж, нийт ард иргэд, айл өрх, төр, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийг мод бут, сөөг, цэцэг тарих, түүнийгээ арчлан хамгаалах, амьдралын шинэ хэв маягийг хэвшүүлэн ажиллах талаар уриалсан билээ. Үүнээс хойш улс даяар жил бүр мод тарих ажлыг зохион байгуулдаг уламжлалтай болсон.


Орчин үеийн тулгамдсан асуудлын нэг бол дэлхийн цаг агаарын дулаарал, байгаль экологийн тэнцвэр алдагдан цөлжилт эрчимтэй явагдаж байгаа явдал юм. Эх дэлхий, байгаль орчноо хайрлан хамгаалж, цөлжилттэй тэмцэх үйл ажиллагааны нэг чухал санаачилга, ногоон модоо олноор тарьж ургуулах аян Монгол оронд эхлээд уламжлал болон хэвшиж байгаад баяртай байна.
 
Агаарын бохирдлыг бууруулж, цэвэр агаар бэлэглэх гол эх үүсвэр бол ой мод, ногоон орчин билээ. Иймээс хот, суурин газрын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэхэд нийт иргэд, байгууллага, та бүхний идэвх санаачилга, оролцоо хамгаас чухал юм. 


Өнөөдөр бид нийслэл хотоо өнгө үзэмжтэй, цэвэр агаартай хот болгохын төлөө мод тарьж байна. 


 
Та бүхэн өөрсдийн ойр дотны хүмүүс болон үр хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө, иргэн бүр эрүүл цэвэр агаараар амьсгалахын төлөө жил бүр улам олон мод тарихыг уриалж байна.


 
“Нэг мод таривал мянган маани уншсантай адил” гэж хэлдэг. Өнөөдөр бид мод тарьж, нас нэмэх буян үйлдэж байна.


 
Ногоон хөгжлийн төлөө хамтдаа зүтгэцгээе.

 


 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
нас нэмэгдэх үү....
2016-05-15
зочин:
Нүгэл хийсэн хүн мод тарьж буян үйлд гэж ярьдаг. АН-ынхан их нүгэл хилэнц хийжээ дээ.
2016-05-15
zochin:
platie omsood tuflytei yaj mod tarydag yum ve ?
2016-05-15
Зочин:
Аминдаа хайртай ард олондоо хайргүй л хүн дээ
2016-05-14
Зочин:
Энэ хүн жрт насалах хэрэг байна уу. Эх орон а иргэддээ ийм их нүгэл үйлдчихээд.
2016-05-14
jjj:
jil bolgon l tarih yum gol n ene mod n urgaj bgaa yum boluu uursduu terendee sanaa tabidag yum boluu
2016-05-14