1058.7 мянган мал хорогджээ
2016-05-14

Одоогийн байдлаар 16.3 сая төл хүлээн аваад байна. Энэ нь нийт 23 сая хээлтэгчийн 69.9 хувь буюу 16.7 сая мал төллөсөн гэсэн үг юм. Үүнээс 45.6 мянга нь ботго, 261.8 мянга нь унага, 579.7 мянга нь тугал, 8.3 сая нь хурга, 7.0 сая нь ишиг бойжиж, төл бойжилт 98.0 хувьтай байна. Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Өвөрхангай, Сэлэнгэ, Ховд, Хэнтий аймгуудын мал төллөлт 70-90 хувьтай буй аж. 

 

 

Харин 1058.7 мянган мал хорогджээ. Хамгийн их хорогдолтой нь Сүхбаатар (169 229), Увс (161 109), Завхан (110 221), Архангай (111 479), Баянхонгор (102 958) аймгууд байгаа бөгөөд улсын дунджаас дээгүүр буюу оны эхний нийт малын 2.4-5.8 хувь нь хорогдоод байна.

Shuud.mn
Сонин хачин