Дашнямтай өдөр
2016-05-15

Өнөөдөр аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 15. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын  Билгийн тооллын 9. Адъяа гараг. Бага морь одтой, 7 улаан мэнгэтэй улаагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага: Түлэх. Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй. Өдрийн наран 5 цаг 19 минутад мандан, 20 цаг 25 минутад жаргана.

 

Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Shuud.mn
Сонин хачин