Зодооны үеэр гурван хүн амиа алджээ
2016-05-15

 

ОХУ-ын нийслэл Москва хотын Хованское оршуулгын газарт өчигдөр 12.00 цагийн орчимд олныг хамарсан зодоон болсон талаар "CNN" агентлаг мэдээллээ.  

 

Зодооны үеэр гурван хүн амиа алдаж, 23 хүн шархтаж, эмнэлэгт хүргэгдсэн хэмээн цагдаагийн газраас мэдээлсэн байна. 

 

Хэргийг шалгаж буй цагдаагийн ажилтан "Хохирогчдыг тээврийн хэрэгслээр дайрч хөнөөсөн болохыг тогтоосон. Буруутанг эрэн сурвалжиж байна" гэж ярьжээ. 

 

"Цалингийн асуудлаас болсон  уг маргаанд 200 орчим хүн оролцсон" хэмээн "TASS" агентлаг дамжуулав.  Цагдаагийнхан зодооныг тараахын тулд даралттай ус болон цахилгаан бороохой ашигласан байна. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин