ОХУ-ын эсрэг гомдол гаргажээ
2016-05-15

 

“Украины Донбасс мужид ОХУ бөөнөөр хядах ажиллагаа явуулж байна” хэмээн Украин улс НҮБ-д гомдол гаргасан талаар “TASS” агентлаг мэдээллээ. Украины талаас “Бүгд найрамдах улс хэмээн зарлаад байгаа Донецк, Луганск мужуудад Орос улс санаатай алан хядах ажиллагаа зохион байгуулж, иргэдийг хохироож байна” гэж мэдэгджээ.

 

"Украин төвөгтэй хэцүү нөхцөл байдалтай байгаа учраас Олон улсын эрүүгийн шүүхийн дэмжлэгтэйгээр энэ бүхнийг мөрдөн шалгах шаардлагатай байна” гэж Украины Ерөнхийлөгч Петр Порошенко мэдэгдсэн байна. Тэрбээр “Би зүүн хязгаарыг чөлөөлөх болно” гэж хэлжээ.

 

Харин ОХУ-ын Батлан хамгаалах яам “Орос Украины зүүн хязгаарт цэргийн ажиллагаа явуулаагүй болохоо албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн аж. Мөн Ерөнхийлөгч В.Путин “НҮБ-ын ажиллах нөхцлийг нээлттэй болгож, буруугүй гэдгээ батлах болно” гэсэн байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ukrainii banderuud ih uhaan muutai tegeed ard tumen n amidral n dooshoo ortson tenegduu mongolchuudtai adilhan tarhi n jijgirsen humuus bdg yum bn teneg disan ayultai gedeg
2018-11-27
zzz:
Ahn bas hitler, napoleon 2-iin hiisen umtai zargaldahgui baij, mongoloos mongo nehne mal chin.
2016-05-15
zzz:
Ene odoo gytgeleg hiij, orosiin neriig barj ard tymnee hyadaj baihaa bolihgui um baihdaa, fashistiin byh argiig hereglej hogjyylj baigaa fashist , ooroo ooriinhoo ard tymniig hyadchihaad oros geed baidag medrel muutai zagaandaa garsan alan hayadagch
2016-05-15