Жуд Лоу гэрлэнэ
2016-05-15

Холливуудын нэрт жүжигчин Жуд Лоу хуримаа хийхээр болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр 2011 оноос загвар өмсөгч Филипа Коан гэх бүсгүйтэй үерхэх болсон юм. Тэд Лондон хотноо хамтран амьдардаг аж. Хос өчигдөр Лос Анжелес хотноо ирэх үедээ сүйн бөгж зүүцгээсэн байжээ. Жүжигчин эр “Бид удахгүй гэрлэнэ” гэсэн байна.

 

Жудын дотны найз “TMZ” сайтад “Тэд энэ ондоо багтаан хуримлахаар төлөвлөж байгаа. Гэхдээ хэзээ гэрлэх нь нууц” гэж ярьжээ. Жүжигчин өмнө нь гурван удаа гэрлэсэн, гурван хүүтэй билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин