Хөөмийчид олон улсад тоглож байна
2016-05-16

 

“Нүүдэлчин зам” холбооноос санаачлан “Монгол Хөөмийн сонгомол” цомгийг бүтээжээ. Цомгийг олон нийтэд танилцуулах зорилгоор өнгөрсөн гуравдугаар сараас энэ сарыг дуустал Франц, Швейцарь, Морокко зэрэг улсад аялан тоглолт зохион байгуулж буй юм байна.

 

Монголын уламжлалт хөгжим, соёлыг Барууны ертөнцөд таниулан сурталчлах үйл ажиллагаа явуулдаг “Нүүдэлчин Зам” холбооны  10 жилийн ой энэ онд тохиож буй аж. Ойн хүрээнд "Монгол Хөөмийн Сонгомол" цомгийг бүтээж, олон улсад аялан тоглолт зохион байгуулж буй юм байна.

 

Хоёр сарын турш үргэлжилж буй тус аялан тоглолтод хөдөө орон нутгийн соёлын өвийг тээгч ахмад хөөмийчид, мэргэжлийн морин хуурч, уртын дуучдын ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл 12 уран бүтээлч тус холбооны урилгаар оролцож буй ажээ.

 

Уран бүтээлчид аялалн тоглолтоо энэ сарыг дуустал үргэлжлүүлээд эх орондоо ирэх юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
shn gegeeleg medeelel bn bayr hurgie
2016-05-19