АТГ-ын анхаарлыг татсан гаалийн томилгоо
2016-05-16

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Гааль, татварын ерөнхий газрын Дорнод аймаг дахь Гаалийн газар, Хавирга, Баянхошууны боомтууд, Петро чайна дачин тамсагийн 21 дүгээр талбай дахь гүний гааль зэрэг газарт ажиллажээ. 

 

Дорнод аймаг дахь Гаалийн газарт ажиллах явцад боловсон хүчний нөөц дутмаг байгаа нь ажиглагджээ.Тус газарт гаалийн улсын 59 байцаагч ажиллахаас 40 байцаагч ажиллаж байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд одоо байгаа бүрэлдэхүүний 90 гаруй хувьтай тэнцэх хэмжээний буюу 35 орчим байцаагч томилогдоод 1 өдрөөс 11 сарын дотор дараагийн тушаал нь гарч, өөр ажилд томилогддог байна. Зарим нь бүр ирж ажиллаагүй байхад Буянт-Ухаа дахь Гаалийн газар, Улс хоорондын шуудан илгээмжийн Гаалийн газар, Улаанбаатар хотын Гаалийн газар, Замын-Үүд дэх Гаалийн газарт шилжин томилогддог байна. Тиймээс АТГ-ын ажлын хэсэг энэ асуудалд анхаарлаа хандуулж, судалж байгаа аж.  

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Дорнод, Эрдэнэт Сэлэнгийн гаалийн дарга нарыг орги авилгачдаар солив.
2016-05-17
Зочин:
Дорнод, Эрдэнэт Сэлэнгийн гаалийн дарга нарыг орги авилгачдаар солив.
2016-05-17
123:
dornodiin gaalid ajillaad awah awilga, zamiin uudiin gaalid ajillaad awah awilgiin hajuud butarhai mongo gej goljee
2016-05-16
Зочин:
Наадуул чинь бөөнөөрөө ... их сургуулийн магистрын диплом авсан нөхдүүд мөн байх шүү. Сүлжээтэй юм байна л даа.
2016-05-16