Ерөнхий сайдын шог зургийн үзэсгэлэн нээгджээ
2016-05-16

 

Израйлийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн шог зургийн үзэсгэлэн нээгджээ. Ираны нийслэл Тегеран хотноо  “Тэр хэний гар хөл юм бэ?” гэх үзэсгэлэнд 150 гаруй уран бүтээлчийн шог зургийг байршуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Уран бүтээлчид сэдвийн дагуу Нетаньяхугийн зургийг зурж, өрсөлджээ. Зохион байгуулагчид үзэсгэлэнд байршсан зургуудаас үзэгчдийн талархал хүлээсэн нэг зургийг шалгаруулж, 50 мянган ам.доллароор шагнахаар болсон байна.

 

Уран бүтээлчдийн ихэнх нь Ерөнхий сайдаа “АНУ-ын гар хөл” хэмээн дүгнэж буйгаа хэвлэлийнхэнд ярьжээ.

 

Палестинчуудын эсрэг арга хэмжээнээс болж Нетаньяхугийн нэр хүнд огцом унаж буй юм. Тэрбээр энэ оны эхээр палестинчуудыг Иеруслам хотноо нэвтрэхийг хатуу хориглосон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин