Улаанбаатар
”Хааны эрэлд-2016” ням гаригт эхэлнэ
2016-5-16

"Хааны эрэлд-2016” олон улсын сургуулилт энэ сарын 22-нд эхэлнэ. Монгол Улсын Зэвсэгт хүчний болон оролцогч улсуудын бие бүрэлдэхүүний энхийг дэмжих ажиллагааны арга техникүүдэд сурган дадлагажуулах, чадавхийг нэмэгдүүлж, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой уг сургуулилт зургаадугаар сарын 4-ний өдрийг хүртэл үргэлжилнэ. Энэ жилийн сургуулийг АНУ-ын Номхон далайн командлал, Дэлхийн “Энхийн төлөө байгууллага”, Монгол Улсын Зэвсэгт хүчин хамтран зохион байгуулна.

 

 

Өнгөрсөн жилийн "Хааны эрэлд 2015" олон улсын сургуульд АНУ, ОХУ, Австрали, Бангладеш, Беларус зэрэг 23 орны Зэвсэгт хүчний алба хаагчид оролцож байсан бол энэ жил 40 гаруй орны 2000 гаруй цэргийн албан хаагч оролцох юм. Монгол Улс болон АНУ-ын Зэвсэгт хүчин хамтран зохион байгуулдаг уг сургуулилт 2003 оноос хоёр орны хамтарсан сургуулилтаар эхэлсэн бөгөөд 2006 оноос өргөжин олон улсын сургууль болсон юм. Ялангуяа, нь Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын энхийг дэмжих чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгждэг 5 гол сургуулийн нэг болж чаджээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Oros hezee oroltsoj blaa, tenegteed bgaach...ivaanuud iim yumand ordoggui yum
2016-05-16