Буриад зон олон чуулна
2016-05-16

 

ОХУ-ын Буриад Улсын Засгийн газраас Буриад түмний “Алтаргана 2016” наадмыг ирэх сард зохион байгуулахаар болжээ. Хоёр жилд нэг удаа  уламжлал болгон зохиогдож ирсэн эл наадам энэ жил ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үд хотод болох юм байна. Наадамд оролцох монгол уран бүтээлчдийг бэлтгэх, зохион байгуулах үндэсний хорооны зөвлөлөөс энэ талаар мэдээлэл хийлээ. Буриад Улсын АЖ, МУГЖ Д.Долгормаа, Буриад судлалын академийн тэргүүн М.Одмандах нар хэвлэлийн хуралд оролцов.

 

 

Тус наадам нь анх Хэнтий аймгийн Дадал суманд 1994 онд зохиогдож байсан. 12 дахь удаагаа зохион байгуулагдаж буй эл наадам энэ жил ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үдэд хоёр дахь удаагаа болох аж.

 

Дэлхий нийтэд 600 гаруй мянган Буриад үндэстэн байдаг. Харин эл наадамд ойролцоогоор 30-40 мянган Буриад иргэн чуулах тухай зохион байгуулагчид хэлж байна. Наадам урлаг соёлын 14, спортын 6 төрлөөр нутаг нутгийн Буриад ард түмнийг өрсөлдүүлэх юм байна. Үүнд:

 

Урлаг соёлын төрлүүд:

  • Буриад хүний нэг өдөр” ардын аман зохиолын хамтлагийн уралдаан
  • Буриад ардын дуу дуулаачдын уралдаан
  • Үлгэрч, ерөөлч, магтаалчдын уралдаан
  • “Дангина” гоо бүсгүй шалгаруулах уралдаан
  • Ардын гар урлалын үзэсгэлэн
  • “Буриад хувцас, уламжлал ба, орчин цаг” хувцас загвар зохион бүтээгчдийн уралдаан
  • “Нандин бууц” буриадын амьдрал, аж ахуйг харуулах уралдаан
  • Буриадын яруу найргийн наадам
  • Эсээ бичлэгийн уралдаан
  • Баримтат болон уран сайхны киноны наадам
  • Гэрэл зургийн уралдаан
  • “Алтан цаг” сэтгүүлч, сурвалжлагчдын уралдаан
  • Номын үзэсгэлэн, уралдаан

 

Спортын уралдаан, тэмцээн:

  • Буриад бөх барилдаан
  • Буриад сурын харваа
  • Шагай наадан
  • Хурдан морины уралдаан
  • Буриад шатар
  • Сээр шаах гэсэн төрлүүдээр зохион байгуулагдах аж.

 

Тус наадамд оролцох хүсэлтэй иргэд аймаг орон нутгийнхаа зохион байгуулах хороонд хандаж, урьдчилсан сонгон шалгаруулалтад оролцон тэнцэх учиртай юм байна. Урьдчилсан сонгон шалгаруулалт зургаадугаар сарын 9-нд “Оросын шинжлэх ухана соёлын төв”-д болох ажээ.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
монгол:
буриад монгол гэж байсаныг буриад болгосон оросууд юү хийгээд байна
2021-02-13
зочин:
Дэлхийн бүх жүүдүүд Израйльд очиж улс байгуулсан.Хасагууд бас цуглаж улс байгууллаа.Манай буриад ястнууд тэдэн шиг Байгаль далайн хөвөөнд бултаараа нэгдэж улс байгуулвал зохистой бус уу
2016-05-17
7:
600.000 буриадский цугларч зантагналдах юм биз дээ
2016-05-16
zochin:
Дэлхий нийтэд 6 мянга гаруй Буриад үндэстэн байдаг. Харин эл наадамд ойролцоогоор 30-40 мянган Буриад иргэн чуулах тухай зохион байгуулагчид хэлж байна
2016-05-16