Бямба гаригт 78 953 мод, бут сөөг тарьжээ
2016-05-16

Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ий хүрээнд нийслэлийн хэмжээнд “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг өнгөрсөн бямба гаригт зохион байгууллаа.


“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” нийслэлийн хэмжээнд 49825 бут сөөг, 29128 мод нийт 78953 мод, бут тарилаа. Энэхүү арга хэмжээнд 1680 аж ахуйн нэгж байгууллагын нийт 18798 иргэн хамрагдав. Хашаандаа 6730 иргэн мод тарьж, аж ахуйн нэгж байгууллагууд орчин тойрон болон бичил цэцэрлэг, цэцэрлэгт хүрээлэнд 12944 мод тарьжээ.



Барилгачдын талбай, Жуковын талбай, МҮЭСТО, Өргөө кино театрын өмнө мод, сөөгийн тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Занбазарын гудамж буюу Гандангийн урд талбайд ахмад багш нар мод тарьж усалгаа, арчилгаа хийлээ.



Нийтийн эзэмшлийн 110 гудамж, талбайд НҮУН болон хувийн хэвшлийн байгууллагууд 20 мянга гаруй мод сөөгийг тарьсан байна  гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
nogoon UB=$$$$$$:
manai yurunhiilegchiin duun mod taridag kompanitai gesen bizdee? nogoon ulaanbaatar gej zarlaal duun modoo tariaal...daijgui business bnaa
2016-05-16
baijee:
78 shirheg ni urgah magadlaltai
2016-05-16