Ерөнхий сайдын халамж
2016-05-17

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди энэ амралтын өдөр Гужарат мужид очиж, ээжтэйгээ уулзсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өчигдөр твиттертээ ээжтэйгээ цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж буй хэд хэдэн зургаа нийтэлсэн аж.

 

Моди “Миний ээж олон жилийн турш өвчнөөр шаналж байгаа. Тэрбээр өдөр бүр энэ бүхэнтэй тэмцдэг. Би түүний зоргийг үнэлдэг. Хэрвээ ээж минь байгаагүй бол би амжилтад хүрэхгүй байсан. Би удаан хугацааны дараа ээжтэйгээ зугаалж байна” гэж жиргэжээ.

 

Уг жиргээний дараа Ерөнхий сайдыг твиттерт дагагчийн тоо 20 саяд хүрчээ. Мөн энэхүү үйл явдалтай зэрэгцэн энэтхэгийн хэвлэлийн байгууллагууд “Твиттерт хамгийн алдартай Энэтхэг эрхэм” гэх санал асуулга явуулж байна. Модигийн ээжтэйгээ зугаалж буй зургууд твиттерт нийтлэгдсэний дараа уг шалгаруултад тэргүүлсэн аж. Энэтхэгчүүд Ерөнхий сайдаа “халамжтай, гайхалтай хүү бас удирдагч” хэмээн тодорхойлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин