Цогт-Цэций дэх аврах анги байнгын үйл ажиллагаатай боллоо
2016-05-17

Засгийн газрын тогтоолоор Өмнөговь аймгийн Цогт-Цэций суманд Гал түймэр унтраах, аврах III зэрэглэлийн 44 дүгээр ангийг байгуулсан. Тус ангид ажиллах албан хаагчдыг сонгон шалгаруулж, Ахлагчийн сургуульд аврагч гал сөнөөгч, гал  унтраах автомашины жолооч мэргэжлээр гурван сарын хугацаатай сургаж, ОБЕГ-ын даргын тушаалаар Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт томилсон юм.

 

 

Тэгвэл Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангид ашиглагдах автомашин, техник, тоног төхөөрөмж, багаж зэвсэглэмжийг аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Баярсайхан өчигдөр тус ангийн бие бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.

 

 

Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр анги нь өнөөдрөөс байнгын үйл ажиллагаа явуулж эхэлнэ.

Shuud.mn
Сонин хачин