Ливид зэвсэг нийлүүлнэ
2016-05-17

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн алан хядах ажиллагаанаас Ливи улсыг хамгаалах зорилгоор Пентагон эхний ээлжинд тус улсад зэвсэг нийлүүлэхээр болсон талаар “www.telegraph.co.uk” мэдээллээ. Пентагоны хэвлэлийн төлөөлөгч “Ливийг хамгаалах арга бол цэргээ оруулах. Гэхдээ бид цэргээ оруулах гэж яарахгүй байна. Эхний ээлжинд Ливид зэвсэг нийлүүлэх төлөвлөгөөтэй байна” гэж мэдэгдсэн байна.

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мөн НҮБ-ын удирдлагуудад хандан Ливийн эсрэг хоригоо цуцлахыг уриалжээ. НҮБ, 2012 онд Ливид зэвсгийн хориг тавьсан юм. Хэт даврагчид Ливийн газар нутгийн 20 орчим хувьд хяналтаа тогтоосон байна. Олон улсын цэргийн ажиллагаанаас зугтаасан тус бүлэглэлийн дайчид Ливид олноороо бүгэх болжээ. Ойролцоогоор 6500 орчим хэт даврагч Ливид байгаа гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
AMERIKUUD DANDAA HUNII GARAAR MOGOI BARIULNA HOGIIN NOVSHNUUUD
2016-05-17
Зочин:
Америкаа гэж дэлхийг тогтворгүй байлгах бүх аргыг хэрэглэх юм даа. Зүв зүгээр байсан баян орныг хүртэл тамын орон болгоод хаячих юм.
2016-05-17