“ICT EXPO 2016”-г Юнител групп шууд дамжуулна
2016-05-17

 

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ой болон  “Цахилгаан холбоо мэдээлэлжсэн нийгмийн дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “ICT EXPO 2016” үзэсгэлэнг  “Хязгааргүй боломж” урианд дор 10 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Тус үзэсгэлэн Мишээл Экспо төвийн Б корпусын үзэсгэлэнгийн танхимд  маргаашнаас эхлэн 5-р сарын 22-ны өдрүүдэд 5 хоногийн турш үргэлжлэх юм.

 

Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ маргааш 11:40 цагт эхлэх бөгөөд Юнивишн Промо суваг болон ДДэш Промо сувгуудаар, Bloomberg TV Mongolia-тай хамтран шууд дамжуулна. Өөрөөр хэлбэл, Юнивишн болон ДДэш ТВ-ийн хэрэглэгчид “0” дээр сувгаа тааруулан “ICT EXPO 2016” үзэсгэлэнгийн нээлтийг бүрэн эхээр нь хүлээн авч үзэх боломжтой юм.

 

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг ICT EXPO үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр, Монгол Улсын Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын цаашдын чиг хандлага, харилцаа холбоо, техник технологийн шинэ эрин , дэвшилтэт шийдлүүдийг харж болохоос гадна,  дэлхийн интернэтийн төгс хурдыг илэрхийлэх 4G LTE сүлжээний хурдыг бодитоор мэдрэх боломжтой.

Shuud.mn
Сонин хачин