Зуслангийн замыг хаахгүй
2016-05-17

 

Дамбадаржаагийн уулзвараас Шарга морьт, Хандгайт хүртэлх нийт 16,35 километр автозамыг өнгөрсөн онд өргөтгөж шинэчлэн ашиглалтад оруулсан. Ингэхдээ Шадивлангийн уулвараас Шаргаморьтын уулзвар хүртэл 4.6км замыг суурь хучилтаар зорчих хэсгийг нээсэн юм. Тэгвэл Шадивлангийн уулвараас Шаргаморьтын уулзвар хүртэл 4.6км замын өнгө хучилтын ажил эхлээд байна.


Уг ажлыг Төгс зам ХХК  гүйцэтгэж буй бөгөөд зам барилгын ажлыг иргэдэд хүндрэл, төвөг багатай үргэлжлүүлэх үүднээс  замыг бүрэн хаалгүйгээр, эгнээ эгнээгээр хэсэгчлэн хөдөлгөөнийг нэвтрүүлж, хучилтын ажлыг хийж байгаа юм. Өнгө хучилтын ажлыг энэ сарын дундуур эхэлж 6 дугаар сарын 01 гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөөд байна. Суурь хучилттай замын зузаан 5 см байсан бол өнгө хучилт хийснээр 9 см-ийн зузаантай болох юм.

Shuud.mn
Сонин хачин