Памперстэй улстөрчид
2016-05-17

Бид эзэн Чингисээ шүтэж юм бүхэн дээр жишээлэн омогших хэрнээ сургаалийг нь дагахгүй юм.

 

Чингис өвөө эзэн хаанаасаа үйл хэргээс урвасан арчаагүй шарваачдыг хатуу шийтгэдэг байсан. Хаан Жамухаа хүлээд ирсэн урвагчдыг цаазаар авч залхаасан байдаг. 

 

Урвалтыг бид дайн самууны үед байдаг зүйл шиг л санах болж. Хүн чанараасаа урвах, анд нөхөрлөлөө  алдах гээд жирийн хүний ёс зүйн хэмжээнд үнэтэй бүхэн улс төрд шалны алчуур болж байна. Ойрын саруудад МАХН-ын дарга Н.Энхбаярын хүрээнд хөгийн дүр зураг харагдах болов.

 

Кино жүжигтэй зүйрлэвэл “Энхбаярын толгой энэ байна” гээд   бариад ирэхээсээ сийхгүй нөхдүүд их харагдах боллоо. Танилцуулга, намтар сэлтийг нь харвал Шударга ёс  эвсэл бүлэгтэй болж, засаг барилцаж ид байхад "под" хийсэн албан тушаал авч амьжиргаа амьдарлаа өөд татаж амжсан нөхдүүд байх юм. ОБЕГ-ын дарга асан Т.Дуламдорж, МХЕГ-ын дарга асан Д.Батмөнх, Худалдан авах ажиллагааны газрын дарга асан Д.Энхжаргал гээд л. Багын дарга ч улс төрийн албан тушаал болсон энэ цагт манайдаа том албан тушаалууд. Энэ эрхмүүд төрийн албан хаагчдын шалгалт өгч өрсөлдөөд энэ албан тушаалыг аваагүй нь тодорхой. Нам минь, дарга минь гэж гүйсээр тамга атгаж, хямсгар зан гаргаж суусан цаг нь ердөө саяхан юм байна. 

 

Намын бодлого болоод удирдлагад сэтгэл ханамжгүй болж, бодол санаа эргэсэн байж болно. Шүүмжлэлтэй хандаж болно. Хувь хүний бие даасан шийдвэрээ гаргаж болно. Бүр шулуухан энэ нам ирээдүйгүй болоо гэж харсан байж болно. Харин яагаад  намаас гарч байгаагаа хэвлэлийн хурлаар зарлаж, өөрийн мөнгө, сэтгүүлчдийн цагийг үрж суух болов. 

 

Албан тушаал аливаа явцуу сонирхолгүй, сэтгэл зөв жирийн гишүүд хөөрхий хэзээ ч ийм хударгагүй авир гаргахгүй. Үнэхээр үзэл бодол намын байр суурь зөрчилдөөд ирвэл зүгээр л дэмжихээ болчихно. Энэ бол буруу бодлого чиг барьж яваа хөлгийн ахмад буюу намын даргад хэдэн урвагч давалгаанд урсгаж алдахаас ч том хохирол болно. Хэдэн албан тушаал горилогч явуулах бол толгойн сэргийлэхээ алдахтай л адил.   

 

МАХН-ын даргын улс төрийн алхмууд буруу зөв тухай энд ярихгүй. Нам дагахыг албан тушаалын бооцоо болгосон барьцаалагч гишүүд жирийн дэмжигчдийнхээ сэтгэл рүү ус цацаж, лидерийг гутаах замаар дараагийн албан тушаалын замаа засаж байгааг хэн ч харж байна. Энэ бол улс төрд хөл тавьж буй залууст маш буруу үлгэр тогтоож байгаа жишиг. Цаашид ийм нөхдүүдэд памперс зүүлгэх багадах ба зүгээр л улс төрөө орхи гэж зөвлөмөөр.

 

МАН-ын хувьд ч ялгаагүй. Тугаа алдах дөхөж, сонгуульд дараалан ялагдаж явахад нь нүүр буруулж хил дамнан алга болсон зүс буруулагчдын жагсаалт цөөнгүй л байгаа. Тэд одоо бүгд Тусгаар тогтнолын ордны шатаар гүйдэлтэй болсон сураг байна.

 

Улс төр бохир гэдэг ч ёс зүйгүй, хүн чанаргүй улс төр хийхийг хүлцэх хэмжээнд ард түмэн хүлээж авахгүйг сануулмаар.

 

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч/

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
хүмүүс тийм гэсэн
2016-05-18
Зочин:
ene shuud.mn gesen website odoo MUUNii surtchilgaanii gazar yumuu? ali namiig ter zavhaarsan shashin demjeed bnda???? end ilt todorhoi bnshte. ta nar mongol ulsiin erh ashigaa bodohgui, albaar shashnii zorilgoor huvaaltsuulaad bgmu. MUUNiih irsen gazarluugaa butsaad yavsan deer
2016-05-18
javh:
Bayarkhuu chamaig MUUNii shashniig gedeg biluu?
2016-05-18
Зочин:
хүмүүс тийм гэсэн
.......:
shunal ihdeed, oir toirnii heden chadvartai humuusee aldlaa. odoo gantsaaraa bi chadnaa XXK zahiral bolloo
2016-05-18
Зочин:
hen yos zuigui be. ene neg jivh shidsen namiin gishuud bizdee.
2016-05-18
Зочин:
zaaaaaa neeh uhamsartai naatsan ene setguulchd. ta nar jinken ajilaa higeech. shaaaal demii yumnd honshooroo dureed. zunduu asuudal bhd zaaval ene neg sedveer surjigneed.
2016-05-18
Зочин:
ardchilsan nam odoo ajilaa ehelj bnu da ain
2016-05-18
kkkk:
Bayarkhuu chi ardchilsan namii tugaa bairaad davhiaad yavj be.
2016-05-18
зочин:
нээллтэй төрийн албан хаагчдын шалгалт өгч өрсөлдөөд энэ албан тушаалуудад очдог болмоор байна.
2016-05-18
zochin:
ene urvagchdig uneher harahas durgui hurch bn hen ch bish bolgoh heregtei
2016-05-18
Зочин:
Энэ АН- ын Баярхуу дутаж уздээ. Мороороо еронхийлогчоо магтаад мууний шашнаа омороод байж байхгуй МАХН -ын хэруулд таны хэрэг огт хэрэггуй.
2016-05-18
Зочин:
Enhjargal TBD-gee dagaad garch baigaa yumuu. Ta 2 NUA yumuu kkkkk
2016-05-17
Зочин:
Энэ Баярхvvд памрерс зvvлгэчихмээр санагдлаа Энхбаяр бол ард тvинээж урвасан ут-ийн vхдэл Урвагчаас урвах нь урвагч биш гээд энгийн логикоор гараад ирж байна
2016-05-17
Зочин:
хамраа сөхсөн муусан бацаанууд юу вэ хэвлэлийн бага хурал энэ тэр хийгээд амьдрал мэдэхгүй муусан живхнээсээ салаагүй хүмүүс
2016-05-17
ZOCHIN:
ЗҮГЭЭР ГАРАХ МӨРӨӨРӨӨ ГАРАХГҮЙ ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ ЭНЭ ТЭР ХИЙГЭЭД ТОМРОВОЛ ТЭГДЭГ ЮМ ДАА. ЯЛГАДАС ЦАЦАХГҮЙ ШАРВАГЧИД РУУ.
2016-05-17
Зочин:
Hun namaa solih erh chuliig Ardchilal bidend olgoson
2016-05-17
Зочин:
Ene zaluus namd ni ardchilgui, huviin kompani met bolj zuvhun Endargiin tuluu baihiig shaarddag bolsnoos holdoj bgaa gej humuus yarij bn. Shunal ihedsen darga humuusee shorond yavuulj l bgaa bizdee
2016-05-17
Иргэн:
Энэ хурал хийлгэсэн амьтад ч гэж чааваас даа таарсан таар шуудайнууд
2016-05-17
ARDCGILSAN NAM MONGOL ORONIIG SUIRUULJ BNA:
KITADAD UMNUGOWIIG URUNDUU UGUH BOLLOO!!!
2016-05-17
Зочин:
За за, хүмүүс элдэв юм шиддэг моодтой болох нь. Гутал шиддэг байсан, оймс шидсэн, памперс шидсэн.... Тэгж байгаад нэг их удахгүй ашигласан бэлгэвч шиднэ дээ харж л байгаарай.
2016-05-17
Г.Батнасан:
Энэ нөхөд улс төрийнхөө карьерт өөрсдөө цэг тавьчихаж байгаа юм биш үү? Ёстой л живхнээсээ салаагүй жаалууд юм даа. Дарга нэртэй явахдаа ямар яравгар амьтад байсан гээ. Өнөөдөр харахнаа ёстой сүнс, сүлд нь зайлчихсан сүг мэт л харагдаж байна.
2016-05-17
Зочин:
Pampers nam. hahahaha
2016-05-17
Зочин:
Багын дарга гэж юуны даргыг хэлдэг юм бэ.
2016-05-17
Зочин:
Улс орноо бодьё. Ичих нүүртэй байя. Арай ч дээ. Үнэн гутамшиг.
2016-05-17
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-05-17
зочин:
Энэ Баярхүү их зөв бичих юм редакц нь засахгүй үгийн алдаа гэж чоорт
2016-05-17