Наадмыг Н.Наранбаатар найруулна
2016-05-17

 

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолын ажиллагааг Улсын Драмын Эрдмийн Театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулахаар болжээ.

 

 

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцсэнээс энэ жилийн Улсын их наадмын нээлт, хаалтыг найруулах ерөнхий найруулагчийг сонгох асуудлыг хэлэлцжээ.  Улмаар Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмыг УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар найруулахаар болсон байна.

 

Эл шийдвэрийг Үндэсний их баяр наадмын комиссын дарга Шадар сайд Ц.Оюунбаатар гаргажээ.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
дэмжижбн:
Сагсгар хараас юу ч гардаггүй наранбаатар бол мундаг. Оюунбаатар ганц сайнзүйл хийлээ хэрэв АНн сайд бсан бол бас өнөөх хуурамч дүрт сагсуу хар б айх байв
2016-05-18
Зочин:
2014 онд Ганхуяг гэж хүн хийж гадаад хүмүүсд үзүүлж ичсэн дээ,,,, энэ бас юу юэ,,наадам үзэж байхаас кино үзэхээс
2016-05-17
Z:
ENE HARIN AYTAIHAN YUM HIIVHIJ MAGADGUI SHUU. AMJILT.
2016-05-17
Зочин:
Zalyy hyn arai orchin yeteigee hul niileh blgyidee.
2016-05-17
Иргэн:
Зөв зөв. Жилийн уилд Сосорбарам гэж нэг өвгөнөөр л хийлгэдэг, тэр нь бүр нэг хэвд баригдсан юм хийгээд байдаг байсан. Одоо залуу хүн өөрөөр сэтгэж өөрөөр хийх байх. Наранбаатар бол мундаг залуу.
2016-05-17