Анжелина Жоли: Дүрвэгсдэд зориулсан улс байгуулахыг хүсдэг
2016-05-17

 

Холливуудын нэрт жүжигчин Анжелина Жоли 2012 оноос НҮБ-ын тусгай элчээр сонгогдсон билээ. Тэрбээр өчигдөр элчийн хувиар Британийн “ВВС” агентлагт ярилцлага өгчээ.

 

-Европын орнууд дүрвэгсдээс зайгаа барьж эхэллээ?

 

-Тэд амлалтаа зөрчиж байна. Тэд жил ч хүрэхгүй хугацааны дараа амлалтаа зөрчиж, олон сая хүнийг гомдоолоо. Европын эрх баригчид дүрвэгчдээс айж, хилээ хааж, тэдний эсрэг буу чиглүүлж байна. Дүрвэгчдийг хил нэвтрүүлэхгүйн тулд бүхий л хүчээ дайчилж байна. Хүн бүхэн сайхан амьдрахыг хүсдэг. Дүрвэгсэд сайхан амьдрахыг хүссэн учир амь өрссөн аялал хийж байна.

 

-Эх орон, ард түмнээ хамгаалах нь эрх баригчдын үүрэг. Дүрвэгсэд нэртэй олон алан хядагчид гэмгүй иргэдийг хөнөөж байна?

 

-Эрх баригчид нарийн төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй. Аль, аль нь хохирохгүй шийдвэр гаргах хэрэгтэй. Худлаа амлалтаа зогсоо. Тэд амласан учир дүрвэгсэд Европыг чиглэн ирж байна.

 

-Дүрвэгсдийн эсрэг хүч хэрэглэх нь ихэссэн. Энэ талаар?

 

-Ямар ч үед дүрвэгсдийн эрхийг хамгаалах хэрэгтэй. Тэд хүслээрээ төрөлх нутгаа орхиогүй гэдгийг сана. Үргэлж тэдний байр сууринд өөрийгөө тавих хэрэгтэй. Ямар ч үед хүн гэдгээ бүү март. Сүүлийн 70 жилийн хугацаанд 60 сая гаруй хүн эх орноо орхин дүрвэгч боллоо. Энэ бол эмгэнэлтэй тоо. Эрх баригчид дэлхийн энхтайван хэмээн ярих их дуртай. Гэтэл бодит байдал дээр дэлхийн энхтайван гэх зүйл хэдийнэ алдагджээ. Ямар шалтгааны улмаас хүмүүс хохирогч болж буй нь тааварлашгүй. Хэдхэн жилийн хугацаанд Ойрхи Дорнод танигдахын аргагүй боллоо. Үнэхээр харамсалтай үйл явдал тохиож байна. Бид энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүй мөртлөө дэлхийн энхтайвны тухай ярих нь утгагүй асуудал.

 

-Энэ бүх хямралыг Европын холбоо болон Европын орнууд нуруун дээрээ үүрэх ёстой гэж үү?

 

-Тэд хүний эрх, эрх чөлөөний талаар хангалттай ярьдаг. Тэдэнд гол хүч байна. Тэд л хүсвэл ямар олон улсыг эрх чөлөөтэй болгоно. Өнөөдрийг тэдний үйлдэл муу хөрштэй тун адилхан харагдаж байна. Таниад гал гарлаа гэхэд танай хөрш чинь хаалгаа онгойлгохгүй байгаатай утга нэг. Тэд хүний эрх ярьж буй учир хүмүүс тэдэн рүү очиж байна.

 

-Санхүүжилтээс болж Европын холбоо хүртэл хүчгүй болж байна. Энэ бүхнийг шийдвэрлэх амаргүй байгаа бололтой?

 

-Дайнаас эсвэл террорист бүлэглэлүүдээс зугтаан эх орноосоо дүрвэж буй хүмүүсийн төлөө дэлхий нийтээрээ шийдвэртэй алхам хийх хэрэгтэй. Санхүүжилтийг олон улс хамтын хүчээр шийдвэрлэж болно. Гэхдээ тэд хүсэхгүй байна.

 

-Холливуудын олон уран бүтээлч дүрвэгсэд хэмээн ярьдаг ч тань шиг илэн далангуй ярьж буй нь тун ховор?

 

-Хүн үүргээ мэддэг байх хэрэгтэй.

 

-Та өнгөрсөн хугацаанд Турк, Грекийн хил орчимд амьдарч буй олон мянган дүрвэгсэдтэй уулзсан. Тэд танд юу захив?

 

-Дүрвэгсэдтэй биечлэн уулзсан минь хамгийн зөв алхам болсон. Тэд миний нүдийг нээж, бодит зүйлсийг мэдрүүлсэн. Хүүхдүүдийн ихэнх нь хоол хүнсний дутагдалд орсон. Тоглох, ирээдүйнхээ тухай бодох үедээ хоол бодож буй нь тун өрөвдөлтэй. Уулзсан бүхэн надад нэг л зүйлийг ярьсан. Зөвхөн үнэнийг ярихыг л хүссэн.

 

 

-Дүрвэгсдийн хямрал хэдий хүртэл үргэлжлэх бол?

 

-Эрх баригчид хөдлөхгүй бол энэ хямрал 10, 20 жил ч үргэлжиж магадгүй.

 

-Хэрвээ танд эрх мэдэл байсан бол?

 

-Би дүрвэгсдэд зориулж улс байгуулна.

 

-Таны эрүүл мэндийн тухай?

 

-Би сайн байгаа. Хүүхдүүдийнхээ төлөө би эрч хүчтэйгээр амьдрах болно.

 

-Жүжигчин Брэд Питт хэвлэлд ярилцлага өгөхдөө таны эрүүл мэндийн талаар ярьж, санаа зовж буйгаа өгүүлдэг?

 

-Бурхан надад хайртай гэдгийг би мэднэ. Би бусад эхүүдийн адилаар хүүхдүүдээ өсөн торнихыг харахыг хүсч байна.

 

-НҮБ-д ажиллах сонирхол бий юу?

 

-Сайн хэлж мэдэхгүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Дайн самуун үүсгэсэн Америк европ хоёр нь багтааж шингээвэл таарна
2016-05-19
зочмн:
Дүрвэгсэд улс орон байгуулбал дахиад бас тэр улсаа дайн самуун хиыж хоорондоо энэ тэр үндэс ястан гээд хэрэлдэж алалцаад бусниулаад цыганууд шиг тэнэж явна угаасаа заяа тэр
2016-05-19
зочин:
Дүрвэгсэд чинь өөрсдөө улс ороноо бусниулсан Тэнэгүүд Америк европ ухуулагт автсан
2016-05-19
Зочин:
Арабууд зайлааааааааааааааааа
2016-05-18
zochin:
kkk. Yag zuv
2016-05-17
Зочин:
Америкаас чинь хол болохоор ингэж буралгvй яахав. Нэг их энэрэнгvй vзэлтэн. Уг нь тэнэг хvvхэн, тэнэг дvрvvд ч бvтээдэг. Юунд нь сvйд болцгоодог юм.
2016-05-17
MASH UHAANTAI HUUHEN BAINA:
MASH UHAALAG EMEGTEI BAINA ENE SHUUMJLEED BAIGAA UHERNUUD ENE EMEGTEIN DERGED ZUGEER L BOOSNUUD GEDGEE MEDEH UU MASH UHAANTAI ZUIL YARIJ AMERIK YEVROPIIN HUNII ERH GEJ HOOSON CHALCHIGCHDAAS BOLJ OIRH DORNODOD DAIN BOLSON SHUUDEE IRAK SYRIA LYBIA BOL EDGEER HOG NOVSHIIN AMERIK TEDNII GAR HOLNUUDIIN HIISEN LAI LANCHIG TED HELSNEE HIIJ CHADAHGUIGEE MEDEED EDGEER ULSUUDIIG SHUUD HOSOR HAYAN OORSDIIN DALAINHAA TSAANA OCHOOD HEVTCHIHDEG OODGUI NOVSHNUUD SHUUDEE NOVSHIIN AMERIK
2016-05-17
Зочин:
orosiin sibirt bairshuulna gej hel bugd ulsluugaa butsna gene
2016-05-17
zochin:
kkk. Yag zuv
Зочин:
Ameriktaa l oruul .busad oroniig bitgii daramtlah geed bai.
2016-05-17
Зочин:
bas neg laliin uls shig uls baiguulhnuu ene huuhen
2016-05-17