Язгуур урлагийн тоглолт болно
2016-05-18

Үндэсний язгуур урлагийн “Алтай” хамтлагийн таван жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд “Золгоё доо” нэртэй уран бүтээлийн тоглолтоо ирэх ням гарагт зохион байгуулахаар болжээ. Тус хамтлаг нь “Алтай ятга” төслийн хүрээнд 2011 онд байгуулагдсан бөгөөд хамтлагт 4 - 12 үеийн язгуур урлагийн өв уламжлагчид багтдагаар онцлогтой.

 

 

Тоглолтод хамтлагийн “Дөрвөн бэрх”, “Өвгөдийн захиас” зэрэг хуучны бүтээл болон хамгийн сүүлд найруулан тоглосон Халимагийн алдарт туульч Цагаан-замын дуулсан “Ээж минь” зэрэг шинээр туурвисан 20 гаруй уран бүтээл эгшиглэх аж.

 

Дашрамд сонирхуулахад  саяхан хамтлагийн ятгач Ч.Мөнх-Эрдэнэ бие даасан “Королева Ятаги” тоглолтоо ОХУ-ын Буриад улсад амжилттай тоглоод ирсэн.

 

 Түүнчлэн “Алтай хамтлаг”  “Олонхо” олон улсын язгуур урлагийн наадамд амжилттай оролцож шилдэг уран бүтээл, шилдэг хамтлаг, шилдэг хөгжимчний шагналыг хүртэж байв. Мөн Оросын Холбооны Буриад улсад болсон “Нүүдэлчдийн дуу хоолой” олон улсын наадмын олны талархал хүлээсэн хамтлагаар шалгарч,  Монгол Улс дахь АНУ-ын элчин сайдын яамны “Талархал”, Дэлхийн Хөөмэйн Нэгдсэн Холбооны “Оны шилдэг хөөмэйн хамтлаг” - аар шалгарч байжээ.

 

“Золгоё доо” тоглолт энэ сарын 22-нд 18.00 цагт УДЭТ-ын тайзнаа болно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин