“Тавантолгой”-гоор хаалтаа хийх үү
2016-05-18

Парламентын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох шатандаа шилжсэн сүүлийн өдрүүд өнгөрсөн дөрвөн жил яригдсан Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай тогтоолын төслийг гэнэтхэн өргөн барьж жүжиг дэглэв. Уг тогтоолын төсөл батлагдсанаар “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахаар уралдаант шалгаруулалтад ялсан консорциумтай байгуулахаар төлөвлөсөн Хамтын ажиллагааны гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ, Төмөр замын концессийн гэрээнүүдийг үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхолд харш заалтуудыг өөрчилж, гэрээний талуудын эрх тэгш байдлыг хангах, Монгол улсын хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжид нийцүүлэх боломж бүрдэх аж.

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2.558.175.510 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа Монгол улсын 2.475.201 иргэн болон 8.497.671 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа Монгол улсын 553 аж ахуйн нэгжийн хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, тэдний ашиг сонирхол, эрх ашгийг хангасан арга хэмжээ авах боломжтой болно.  

 

Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах УИХ-ын  2010 оны долоодугаар сарын 7-ны өдрийн 39 дүгээр тогтоолд заасан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 20 хүртлэх хувийг дотоодын болон гадаадын хөрөнгийн биржээр худалдаж шаардлагатай хөрөнгө оруулалтыг татна. Засгийн газрын ажлын хэсэг Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах хэлэлцээр хийж Хөрөнгө оруулалтын гэрээ болон дагалдах гэрээний төслийг бэлтгэхдээ баримтлах үндсэн зарчим, удирдамжтай болно. Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахдаа Монгол улсын гадаад бодлогод баримтлаж буй гуравдагч хөршийн бодит оролцоо, хөрөнгө оруулалтыг хангах нөхцөл бүрдэнэ.

 

Цанхийн хэсгийг хөгжүүлэх, Ухаа худаг-Гашуунсухайт чиглэл болон Тавантолгой-Сайншанд-Хөөт-Чойбалсан-Эрээнцав зэрэг бусад чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих асуудлыг шийдвэрлэнэ. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий Бортолгой, Бортээг, Оорцог, Онч-Хараат зэрэг талбайг ашиглах асуудал цогцоор шийдэгдэнэ” гэх зэргээр боломжит нөхцөлүүдийг дурджээ.

 

Гадаад зах зээлд нүүрсний үнэ унасан, гадны хөрөнгө оруулагчидтай тохиролцон байгуулсан хэлэлцээрээ хүчингүй болгосон, өмнө нь авсан зээлээ бүрэн төлж барагдуулаагүй энэ нөхцөлд “Тавантолгой” олон улсын бирж дээр цахиур хагалан гарч ирнэ гэж хэн итгэх билээ.

 

Тавантолгой хэмээх хаалттай байсан жүжгийн хөшгийг нээгээд орхих уу, үргэлжлүүлэх үү гэдгийг парламент шийдэх байх. Гэхдээ энэ парламент бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдсэн.  

 

Өмнөх сонгуулийн жилийн амлалт Тавантолгойн хувьцааг амилуулж чадаагүй нь эрх баригчид одоо алх тогшиж, тогтоол баталлаа ч оройтсон шийдвэр болсон. Өнгөрсөн хугацаанд “Тавантолгой”-н хувьцаагаа үнэд хүргэх гэсэн иргэдийн итгэл алдарч өнөөдөр Шадав нь авна уу, Готов нь авна уу хамаагүй гэгчээр мөнгө босгож байвал  хятадуудад ч зарсан яахав  хэмээн үүр шөнийн заагаар дугаарлан зогсож байна гэсэн. Энэ нь иргэдийн амьжиргаа хүндэрч, гар дээр нь бэлэн мөнгө байхгүй болсны илрэл.

 

Тиймээс ч гацаасандаа бахархаж, баярлаад гүйж явсан эрхэм гишүүн Л.Эрдэнэчимэг уг тогтоолын төслийг дөрвөн жил нухсан ажлын хэсгийнхний дээрдүүлсэн хувилбар боловсруулж өргөн барилаа гэхэд итгэх гэнэн тэнэг даанч байхгүй дээ. Ер нь химич мэргэжилтэй, эмийн үйлдвэрлэл эрхэлдэг Л.Эрдэнэчимэг гишүүн төрийн түшээгээр ажилласан богинохон хугацаандаа уул уурхайн эдийн засгаар мэргэшинэ ч гэж юу байх вэ.

 

Ямартай ч хувьцааг ирэх дөрвөн жилд амилуулж улсын байтугай өрхийн, иргэний эдийн засгийг суга дээшлүүлнэ “хүн шиг амьдруулж, улс шиг хөгжүүлнэ” гэж амлалт өвөрлөн гарч ирсэн эрх баригчид бүрэн эрхийн хугацаагаа дуусгавар болгох хаалтын ажиллагаагаа “Тавантолгой”-н тогтоол баталснаар өндөрлүүлэх нь үү гэж ажиглагчид үзэж байна.

 

Тэгээд ч сонгуулиар амьсгалсан энэ өдрүүдэд ширээндээ хав дарсан Тавантолгойн төслийн цаасан хувилбарын тоосыг гөвж болох ч, байнгын хороо, чуулганы танхимаар дамжуулан салхи оруулж, хувьцааг амилуулна гэж хулхин дээр цэцэг ургуулах хэрэг байна уу. Зохиосон үлгэртээ өөрсдөө итгэж болох ч олны хүртээл болгох хугацаа хожимдсоныг эрх баригчид эрхбиш мэдмээрсэн.

 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
БАТХАН:
ДЭЛХИЙН ХӨГЖИНГҮЙ УЛС ОРОН АТОМЫН СТАНЦААС ТАТГАЛЗААД БАЙГАА ЭНЭ ҮЕД КОКСЖСОН НҮҮРС ЭРЭЛТЭНД ОРНО АШИГТАЙ ЗАМЫГ СОНГОЖ ЭНЭ ТОМ УУРХАЙГ ХӨДӨЛГӨХ ХЭРЭГТЭЙ. ЕР НЬ ГАНЦ УЛСТАЙ ГЭРЭЭ ХИЙХ ХЭРЭГГҮЙ БОЛОВ УУ 2-3 УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР АЖИЛЛУУЛЖ БОЛНО Ш ДЭЭ.
2016-05-18
БАТХАН:
МОНГОЛЧУУДААРАА АЖИЛЛАХ ХҮЧИЙГ АВАХААР ХУУЛЬ БАТЛАХ ХЭРЭГТЭЙ. ЦОГТЦЭЦИЙГ ДАРААГИЙН ЭРДЭНЭТ БОЛГОХ ЗОРИЛГООР ХУУЛЬ ТОГТООЛЫГ БАТЛАХ ХЭРЭГТЭЙ. ДААНЧ НЭГ КОМПАНИЙ ТӨЛӨӨ ХЭДЭН ХҮНИЙ ХУВИЙН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ, ӨӨРСДӨДӨӨ ЗОРИУЛЖ ХУУЛЬ БАТЛАХ ЮМ ДАА. ТАВАН ТОЛГОЙН НӨӨЦ БОЛ МОНГОЛЧУУДЫГ АРАБУУД ШИГ АМЬДРУУЛАХААР ТИЙМ НӨӨЦТЭЙ СТРАТЕГИЙН ОРД ЮМ АА.
2016-05-18
БАТХАН:
МОНГОЛЧУУДААРАА АЖИЛЛАХ ХҮЧИЙГ АВАХААР ХУУЛЬ БАТЛАХ ХЭРЭГТЭЙ. ЦОГТЦЭЦИЙГ ДАРААГИЙН ЭРДЭНЭТ БОЛГОХ ЗОРИЛГООР ХУУЛЬ ТОГТООЛЫГ БАТЛАХ ХЭРЭГТЭЙ. ДААНЧ НЭГ КОМПАНИЙ ТӨЛӨӨ ХЭДЭН ХҮНИЙ ХУВИЙН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ, ӨӨРСДӨДӨӨ ЗОРИУЛЖ ХУУЛЬ БАТЛАХ ЮМ ДАА. ТАВАН ТОЛГОЙН НӨӨЦ БОЛ МОНГОЛЧУУДЫГ АРАБУУД ШИГ АМЬДРУУЛАХААР ТИЙМ НӨӨЦТЭЙ СТРАТЕГИЙН ОРД ЮМ АА.
2016-05-18
БАТХАН:
ГАДААДЫН АЖИЛЧИД МОНГОЛ АЖИЛЧИН ХОЁРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛС ҮНЭНДЭЭ ТЭНГЭР ГАЗАР ШИГ БАЙНА. МОНГОЛД АЖИЛЖ БАЙГАА Л БОЛ МОНГОЛ МӨНГӨӨРӨӨ ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСӨӨ АВАХ НЬ ЗҮЙТЭЙ. ЕР НЬ ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ АВАХ ШААРДЛАГА АЛГА БАЙНА МОНГОЛДОО САЙН БОЛОВСОН ХҮЧИНГ БЭЛДЭЖ БАЙНА Ш ДЭЭ
2016-05-18
БАТХАН:
ГАДААДЫН АЖИЛЧИД МОНГОЛ АЖИЛЧИН ХОЁРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛС ҮНЭНДЭЭ ТЭНГЭР ГАЗАР ШИГ БАЙНА. МОНГОЛД АЖИЛЖ БАЙГАА Л БОЛ МОНГОЛ МӨНГӨӨРӨӨ ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСӨӨ АВАХ НЬ ЗҮЙТЭЙ. ЕР НЬ ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ АВАХ ШААРДЛАГА АЛГА БАЙНА МОНГОЛДОО САЙН БОЛОВСОН ХҮЧИНГ БЭЛДЭЖ БАЙНА Ш ДЭЭ
2016-05-18
БАТХАН:
ГАДААДЫН АЖИЛЧИД МОНГОЛ АЖИЛЧИН ХОЁРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛС ҮНЭНДЭЭ ТЭНГЭР ГАЗАР ШИГ БАЙНА. МОНГОЛД АЖИЛЖ БАЙГАА Л БОЛ МОНГОЛ МӨНГӨӨРӨӨ ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСӨӨ АВАХ НЬ ЗҮЙТЭЙ. ЕР НЬ ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ АВАХ ШААРДЛАГА АЛГА БАЙНА МОНГОЛДОО САЙН БОЛОВСОН ХҮЧИНГ БЭЛДЭЖ БАЙНА Ш ДЭЭ
2016-05-18
зочин:
БААСАНХҮҮ ГИШҮҮН ТА ЭРДЭНЭТЭД ӨРСӨЛДӨӨРЭЙ ГЭЖ ХҮСЭХ БАЙНА. ТАНЫГ ДЭМЖДЭГ ШҮҮ.
2016-05-18
Зочин:
urd shonp chi
2016-05-18
Зочин:
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ 2016 ОНЫ 05 САРЫН 23-27-ны ХООРОНД ЯВАГДАНА. СУРГАЛТАНД ХАМРАГДСАНААР ТА ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР СИСТЕМТЭЙ МЭДЛЭГТЭЙ БОЛЖ ДОТООД ГАДААДЫН АЛЬ Ч БИРЖИЙН АРИЛЖААНД ОРОЛЦОХ ЧАДВАРТАЙ БОЛОХ ЮМ. УТАС 323715
2016-05-18