Шүүхийн тогтоолыг Рекэтүүд гүйцэтгэх үү
2016-05-18

Хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай том хуулийн төслүүд батлагджээ. Үүн дээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай, Прокурорын тухай хууль хэлэлцэгдэж байна. Эдгээр хууль батлагдахаар өнгөрсөн намрын чуулганаар батлагдсан Эрүүгийн болоод Зөрчлийн хуулийг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс нь цогцоороо бүрдэнэ гэж байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийв. Тахарын алба ч энэ дунд яригдаад өнгөрлөө. Одоогийн төслөөр бол гэрч хохирогчийг хамгаалах энэ алба Шүүхийн шийдвэр биелүүлэх албаны дэргэд байхаар бүдүүвчтэй явж байгаа юм байна.

 

Эрүү, иргэний аливаа хэрэг дээр шүүх тогтоолоо гаргасан бол түүнийг хэрэгжүүлэх, хэрэгтнийг хорих хүмүүжүүлэх сургах мэргэшүүлэх, хуулийн хүрээнд иргэдийн нэхэмжлэл хохирлыг барагдуулах зэрэг үүрэг шууд Шүүхийн шийдвэр биелүүлэх энэ алба дээр төвлөрдөг. Ерөнхийдөө төрийн албадлагын үйл ажиллагааг гардан явуулдаг газар гэж болно.

 

Их л сонин хөшүүрэгтэй явж ирсэн газар юм байна. Өчигдрийн чуулганы хэлэлцүүлгийн явцаас харахад төсөвт энэ байгууллагад зориулсан мөнгө суудаг. Үүний зэрэгцээ шийдвэр гүйцэтгэгч нар хангасан нэхэмжлэлийн дүнгийн 20 хувийн урамшуулал авах журмаар явж ирсэн гэнэ. Энэ байдлыг цэгцэлж төсөвт аль болохоор дарамт бага үзүүлэх үүднээс иргэний хэргийн нэхэмжлэлийг хангах ажлыг хувийн хэвшилд өгч болохоор зохицуулалтыг хуулинд хийж өгч байгаа юм байна.

 

ШШГБ-ын ажилтнууд харьцангуй эрт тэтгэвэрт гардаг. Бусад орны жишгээр бол энэ мэргэшсэн шийдвэр гүйцэтгэгч нараа ажилтай байлгах үүднээс хувийн нэгж байгуулан чаддаг ажлаа хийх эрх зүйн бололцоог бий болгодог гэнэ. Гэхдээ энэ заалтын ард бүрхэг юм их байгаа харагдана. Практик амдьралд шүүхийн шийдвэр хангуулж хэн нэгнээс мөнгө төгрөг гаргуулах улмаар өмч хөрөнгийг хураан авах ажиллагаа бол амар ажил биш. Манайхны хэлдэгээр хар хэл амтай, хүний хараал идсэн ажил байдаг. Хариуцагч өөрөө санаачилгаар гаргахгүй бол ямар нэг хэмжээгээр албадлагаар хэрэгжүүлэх болно. Төсөөлөхөд тусгай зөвшөөрөлтэй хувийн гүйцэтгэх алба энэхүү албадлагын арга хэмжээг яаж авч хэрэгжүүлэх үү. Тусдаа журам гарч болох ч амьдрал баян тул ямар ч эрсдэл гажуудал гарч болно.

 

Хэн нэгний өмчийг хураахаар төрийн нэрийн өмнөөс очих, Ирвэс ч юм уу Бар нэртэй  хувийн шийдвэр гүйцэтгэх агентлагаас очих хоёрт нэлээн ялгаа бий.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажилтнуудад учрах эрсдэл их байдаг. Гэр бүлийн хүрээнд үүссэн иргэний маргааны 300 хонины асуудал шийдэх гэж очсон шийдвэр гүйцэтгэх  ажилтан буудуулж амиа алдсан харамсалтай хэрэг гарч байсан.

 

Нөгөө талаас хувийн хэвшлийн компани шүүхийн шийдвэр биелүүлж нэхэмжлэл хангуулахаар ажиллахад ил далд сүрдүүлэлт дарамт рекетийн хэлбэртэй болж ирэхгүй гэх баталгаа бас байхгүй харагдаж байна. Одоо ч өндөр хүүтэй богинохон хугацаатай зээл гаргагчид зээлдэгчдээ ил далд сүрдүүлэг дарамт хэрэглэдэг. Үүндээ ямар нэг хэмжээгээр гэмт хэрэгтнүүд жижиг гарын рекетүүдийг татан оруулж байгаа талаар яриа сонсогдоод байгаа. Шүүхийн шийдвэрийг хувийн хэвшил хэрэгжүүлэх эрх олгох нь цаагуураа энэ байдлыг өөгшүүлсэн байдал бий болгож болгож болно.

 

Наад захын машин ачдаг хувийн компаниуд иргэдийн дунд ямар зөрчил маргаан гарч байгаа билээ. Баталсан журмыг сахихгүй дураараа хүний унааг ачаад явчихад араас нь гомдоллоод нэмэргүй л байгаа. Иргэний нэхэмжлэл хангаж эд зүйл мөнгө төгрөг гаргах хувийн алба бол цэвэр хувь оногдол дээр ажиллах нь тодорхой. Оршин тогтнох хөшүүрэг нь мөнгө. Шүүхийн шийдвэрийн дагуу хоёр сая төгрөгийг өгөхгүй зэсрээд байгаа хариуцагч талаас гаргуулж аваад 20 хувийг нь авахад 400 мянган төгрөгтэй болно. Аль болох хурдан олон шийдвэрийг хангаад ямар нэг байдлаар мөнгийг нь гаргуулаад байвал төдий хэмжээний ашигтай. Гэтэл хариуцагч тал буюу өртэй тал тэр бүр мөнгөтэй боломжтой байхгүй. Энэ тохиолдолд албадлагаа хэтрүүлэх далд хэлбэрээр рекет үйл ажиллагаа явуулах, гэр бүлд нь дарамт үзүүлэх зэрэг хууль бус байдал руу хэлбийж, тусгай зөвшөөрөлтэй нэгжийг тойрсон далд бүлэглэл үүсэхийг үгүйсгэх аргагүй. Шүүхийн тогтоол гүйцэтгэх нэрийн дор зөвшөөрөгдсөн рекетүүдийн албатай болох вий гэсэн болгоомжлол иргэдэд байгааг хууль тогтоогч нар болгоох биз.

 

Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлохтой адил юм болгохгүйн тулд хэрвээ шүүхийн тогтоол гүйцэтгэх хувийн алба, агентлаг бий болох бол үйл ажиллагааны журам, хүний эрхээр хязгаарлагдсан хэм хэмжээ хязгаарыг нарийн зохицуулж олон нийтийн саналыг авах хэрэгтэй.

 

П.Баяр

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Энэ тэнэгүүд ёстой буруу юм хийх нь дээ. Шоронгийн хулгайч нар л ажилтай болох юм бна л даа. Төрөийн нэрийн өмнөөс хувийн компанийн дээрэмчид очиж хууль хжржгжүүлж яав ч болохгүй.
2016-05-19
Зочин:
Хүч хэрэглэх эрх зөвхөн төрийн тусгай байгуулагад байгаад хуулийн хүрээнд байвал зохино
2016-05-19
Зочин:
Орост коллектор буюу өр авлага гаргуулагч нар ямар балмадүйлдэл хийж байгааг хардаггүй л юм байх даа.Нэртэйгээр нь өрөө ямар ч аргаар гаргуулж авч болно гээд л шийдчихвэл иргэд хоорондоо алалцаад учраа олох байлгүй.
2016-05-19
Зочин:
ish yaduu uzel bodoltoi jijig humuuse ai tegeed irgeed dilehuu neg huch avhad bugd amisaglana gedgee medhuu amid uhdel bolon shdee esuul zodoonchid esuul hulgaruud sain bod
2016-05-18
Вава:
Доён болдыг даргаар нь тавья хүнээс юм аваад өгөдгүй муусайнуудад сурггад өг
2016-05-18
Өлзийбат:
Цагдаад хэлээд хуулийн байгуулгад хэлээд хэзээ мөнгөө олж авдаг түүх бна уу ер нь бл өөрс дөө очоод авцан хурдан цаг алдахгүйй амар монголд тийм хүмүүс хэрэгтэй хөх монгол шиг
2016-05-18
Зочин:
Энэ их хурлын гишүүд дунд хуульчид нилээд хэд баймаар юм. Саяын батлагдсан эрүүгийн хуулийн хэл найруулга гэж хэцүүхэн болсон байна шүү. Зарим хүмүүс шинэ зүйл санаачилсан нэр зүүж жонхуу зуурдагаа болимоор юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нар төсөвөөс цалинждаг, зардлыг нь төр хариуцаж байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэхийн тулд нэхэмжлэгч дахин мөнгө төлж гэрээ байгуулах хуультай байсан бололтой. Ер нь хуулийг тухайн байгууллага хэн нэгэн эрх бүхий субъектыг лобидон түүний нэрээр хуулийн төлсөл боловсруулдаг болсон бололтой. Энэ тохиолдолд тухайн байгууллга өөрсдийн эрх ашгийг хамгаалсан хууль боловсруулах нь ойлгомжтой. Мөдхөн бүх шатна засаг дарга нар иргэдийн төлөө үйлчилнэ мөнгө төл гэсэн хууль гаргах байх шүү, Үүний зэрэгцээ ШШГБ-ын үйл ажиллагаанд бүхэлд прокурор хяналт тавихаар хуульчилах хэрэгтэй. Ер нь газар сайгүй сахилга хариуцлагыг чангатгахад үр дүн нь ард түмэнд л очно шүү дээ.
2016-05-18
irgen:
SHUUHIIN SHIIDVER GARCHAAD BHAD MONGO TOLDGUI BDAL BOL GAZAR AVSAN BARAG SHUUHEER YVAD HERGGUI HOOROND ZOHITSVOL DER GEDEG YRIA BDAG IIM L BNSHDEEEEE
2016-05-18
Зочин:
Оросод ийм асуудал гараад одоо хувийнханыг хориглож эхлэж байгаа тэдний алдааг манайхан давтах гээд байгаа юм уу
2016-05-18
Зочин:
Mashin achdag dawarsan nohduud shig yumnuudiig l uildwerleh gej bgaa yum bhdaa. Tor huwiin hewshlee salgamaar yum
2016-05-18
Зочин:
ZOVOO irgenii heregiin nehemjleliig shuuhiin shiidver garchihaad bhad diilehgui bn. HAANAA baidgiin tolbor tologchidoo baidgiimuuu huulindaa baidgiimuu.shiidver guitsetgegchidee baidag yumuu. TSOHORCH bna yaraltai shiidej ogno uu
2016-05-18
Зочин:
зөв маш сайн байна өр ширнийхээ төлөө жаахан ч санаа зовдоггүй бусдыг боддоггүй улс жаахан айдаг ичдэг болох байлгүй
2016-05-18
Зочин:
энэ асуудал хувийнх байж болохгүй ш дээ
2016-05-18
Зочин:
чи битгий мал царайл
2016-05-18
Зочин:
хууль бус юм битгий хий бусдыг битгий луйвард тэгвэл чамайг хэн ч дарамтлахгүй
2016-05-18
Зочин:
рэкет гэж ямар үйлдлийг хэлдэгийг мэддэг юм уу сэтгүүлч гуай хуулийн дагуу гүйцэтгэх ёстой шийдвэрийг гүйцэтгэж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нар рекэтүүд юм уу
2016-05-18
Зочин:
чи битгий мал царайл
gutral:
Reketchid humuusiin amidralaar ih l toglosondoo,odoo arai gaigui bolhoor huuli togtoogchid sergeeheer merii baigaa yum bn tertei tergui reketchid bugd huviin co,tai bolood ih l bayn tasag baigaa bizdee teree ni huvi hurte geed huuli gargaad bn uu daa ,tolgoi reketchin ni AN.n gishuun bizdee? ulsiig dampuuruulj saihan l tansaglah humuus yumdaa.
2016-05-18
Зочин:
хууль бус юм битгий хий бусдыг битгий луйвард тэгвэл чамайг хэн ч дарамтлахгүй
Зочин:
шүүхийн шийдвэр гарсан өгөх ёстой юм бол тэр шийдвэрийг гүйцэтгэхэд албадлага дарамт шахалт байж л таарна тэр нь хуулийн дагуу зөвшөөрөлтэй хувийнх байх хэрэгтэй
2016-05-18
Зочин:
irgenii unemleh utgaa aldaj huvii ko psn
2016-05-18