Жирэмсний үед хэрхэн зөв унтах вэ
2016-05-18

Америкийн “www.wikihow.com” сайт жирэмсний үед хэрхэн унтах аргаас нийтэлжээ.

 

Алхам №1

 

 

Жирэмсэн эхүүд унтахдаа тун болгоомжтой байх хэрэгтэй.  Таны ор хатуу эсвэл зөөлөн байж болохгүй. Жирэмсэн үедээ аль болох ганцаараа тухтай унтах хэрэгтэйг сана.

 

Алхам №2

 

 

Дээшээ харж хэвтсэн үедээ хурдан хөдөлгөөн хийж, босч болохгүй. Гэдэс өвдөх аюултай. Тиймээс та нэг хөлөө шаланд хүргээд биеэ орноосоо босгоорой.

 

Алхам №3

 

 

Орноосоо босох үедээ гэдсээ барьж босоорой. Гэнэтийн хөдөлгөөн таны зүрх эсвэл цээжээр хатгуулах эрсдэлтэй.

 

Алхам №4

 

 

Орныхоо эрмэг дээр унтах аюултай. Та орныхоо гол эсвэл тухтай хэсэгтээ унтаарай.

 

Алхам №5

 

 

Таны гэдэс томорсон бол зургийн байрлалаар орноосоо босоорой.

 

Алхам №6

 

 

Унтах үедээ гэдэснийхээ дээрээс болон доороос барих хэрэгтэй.

 

Алхам №7

 

 

1-2 сартай байх үедээ өвдөгнийхээ дор дэр тавьж унтах хэрэгтэй. Харин 2 дээш сартай үедээ хоёр хөлнийхөө завсраар дэр хийвэл тустай.

 

Алхам №8

 

 

Нэг сар хүрээгүй үед доошоо харж унтаж болно. Харин нэгээс дээш сартай үед доошоо харж унтах нь урагт аюултай.

 

Алхам №9

 

 

Орноосоо босох үедээ гүнзгий амьсгаа авч заншаарай.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин