МУ-ын хүний гавъяат эмч, МАУА-ын гишүүн, академич, АУ-ны доктор, профессор Н.Төмөрбаатарын нэрэмжит “МОНГОЛ АНАГААХ УХААН 21-Р ЗУУНД” оюутны эрдэм шинжилгээний хурал боллоо
2016-05-18

Хурлын хүндэт зочдоор  АШУҮИС-ийн ДаАУС-ийн захирал АУ-ны доктор Д. Зоригтбаатар, АШУҮИС-ийн МАУИ, АУ-ны доктор, профессор С. Сээсрэгдорж,  УАУ,Технологийн хүрээлэнгийн ерөнхий захирал, АУ-ны доктор, профессор Ч. Чимэдрагчаа,  МАУИ, профессор Д. Чулуунчимэг, МАУИ-ийн  Онолын тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор, дэд профессор Д. Цэнд-Аюуш, МАУИ, АУ-ны доктор, дэд профессор С. Хишигжаргал,  МАУИ, АУ-ны доктор П. Молор-Эрдэнэ,  МАУИ, АУ-ны доктор З. Болортулга,  МАУИ, АУ-ны доктор Н. Оюунцэцэг,  МАУИ, АУ-ны доктор Т. Алимаа болон бусад их дээд сургуулиудын зочид төлөөллөгчид оролцож “Багшаа дурсахуй” зочин илтгэлийг сонслоо.

 

  

   

   Эрдэм шинжилгээний хурлыг нээж АШУҮИС-ийн ДаАУС-ийн захирал АУ-ны доктор Д. Зоригтбаатар, АШУҮИС-ийн МАУИ, АУ-ны доктор, профессор С. Сээсрэгдорж,  УАУ,Технологийн хүрээлэнгийн ерөнхий захирал, АУ-ны доктор, профессор Ч. Чимэдрагчаа үг хэллээ. Академич Н.Төмөрбаатарын боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийн талаар дурдаж, , шинэ цагийн уламжлалт анагаах ухааныг Монгол Улсад хөгжүүлсэн, мэдрэлийн өвчнийг зүүгээр эмчлэх арга ухаанд мэргэшсэн багш, эмч, судлаач байсныг нь онцолж, Дархан-Уул аймагт уламжлалт анагаахын дунд мэргэжилтэнг бэлтгэж ирсэн түүхээс дурдаж байлаа. Профессор Н.Төмөрбаатар нь Уламжлалт Анагаахын Сургууль, орчин цагийн Уламжлалт Анагаах Ухааны дэг сургуулийг үндэслэгч аж. Өдгөө түүний суурийг нь тавьсан сургууль нь  уламжлалт анагаах ухааны чиглэлээр 40 гаруй доктор, 200 гаруй магистр хамгаалуулсан Эрдмийн ариун өргөө болж өргөжжээ.

   

     Хуралд АШУҮИС-ийн АУС, МАУИ, УАУТХ, АШУҮИС-ийн ЭЗБАС, АШУҮИС-ийн Говь-Алтай, Дарханы салбар сургуулиуд, Этүгэн их сургууль, Монос Эмзүйн шинжлэх ухааны их сургууль, МҮИС, Шинэ анагаах ухаан дээд сургууль, Оточ Манрамба Их Сургуулиудаас нийт 30 гаруй оюутнууд 17 илтгэлийг хэлэлцүүлж оролцлоо.

        Тэргүүн байр –П . Баянжаргал, ..... АШУҮИС, АУС, МАУИ-401  “Эрдэнийн эмийн хэрэглээ болон хөнгөвчлөх тусламж үйлчилгээ авч буй өмөнтэй өвчтөнд үзүүлэх нөлөө” илтгэлээр

        Дэд байр – Ц. Цэндмаа, ..... АШУҮИС ЭЗБИА сургууль 505 хэсэг “Зах зээлд худалдаалж буй шар буурцаг хувиргасан амьд организмын гаралтай эсэхийг тогтоосон судалгаа” илтгэлээр

 

        Дэд байр – Ө. Сүнжидмаа.......... Этүгэн АУ-ны сургууль УАУ-ны 501  “Цөсний шалман жороор хийгдэж байгаа туулгах эмчилгээний хэрэглээ, зарим үр дүнгийн асуудал” илтгэлээр

 

        Гуравдугаар байр – Б. Пүрэвжаргал........... Монос ЭЗШУИС “Сармис (Allium sativum, Liliaceae) -ыг тосон түрхэц эмийн хэлбэрт оруулан батгаших эмгэгийн эмчилгээнд хэрэглэсэн судалгаа” илтгэлээр

    

    Гуравдугаар байр – Д. Дүүрэнбилэг......... Монголын Үндэсний Их Сургууль, Анагаах Ухааны Сургууль УАУ-2Б анги “Оюутны 4 талт хөгжлийн хөтөлбөрийн бие бялдарын үзүүлэлтийн үр дүнг тооцох асуудалд” илтгэлээр

  

      УАУ,ТХ-ийн нэрэмжит тусгай шагналаар – .Ц.Пүрэвсүрэн, Ж. Батбаяр, ..... АШУҮИС-ийн Говь-Алтай салбар сургууль “Хүний өвөрчлөлийг тогтоосноор өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл амьдрах боломжийг судлах асуудалд” илтгэлээр

 

      

  Ханын илтгэлийн төрөлд

 

       Тэргүүн байр- н. Сайнжаргал........АШУҮИС Дархан АУС, Сувилахуйн ШБ-1 анги “Туулгах үйлдэлтэй жоруудын хэрэглээнд хийсэн судалгаа” сэдвээр

 

        Дэд байр- Г. Бадмаагарав, Б. Сувд-Эрдэнэ АШУҮИС Дархан АУС, ЭН-3 анги “Жимсний түүхий эдийн фитохимийн шинжилгээ” сэдвээр

 

        Гуравдугаар байр- Э. Юмжирдулам, П.Халиун, Т.Энхтогос.......АШУҮИС Дархан АУС

         УСАЗ-3 анги “УАУ-ны үзэх шинжилгээний арга болох нүдээр өвчнийг оношлох арга”  сэдвээр тус тус шилдэгээр шалгарлаа. 

    

    Мөн Дархан-уул аймаг дахь  Монгол анагаах ухааны мэргэжилтнүүдийн анхдугаар зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнд АШУҮИС АУС, МАУИ-ийн багш нар, УАУТХ-ийн захирал, эмч, АШУҮИС Дархан АУС-ийн УАУ-ны тэнхимийн багш нар, Дархан-Уул аймгийн НЭ-ийн ахмадын тасаг, “Саран-Элит” клиникийн эмнэлэг захирал Б. Сарантуяа, Дархан НЭ-ийн нөхөн сэргээх тасгийн эрхлэгч н. Цэцэгмаа,. “Дархан үйлс” уламжлалтын эмнэлгийн захирал Л. Бат-Эрдэнэ, “Цанид” уламжлалт эмнэлгийн захирал Д. Тунгалагтамир, Оточ манал” уламжлалт эмнэлгийн захирал С. Сарантуяа, “Оюут” сувилалын захирал С. Баярмаа,  Дархан НЭ ахмадын тасгийн эрхлэгч, уламжлалтын секторын ахлагч магистр  Г. Хаш-Эрдэнэ,  “Энх-Уламжлал” уламжлалт эмнэлгийн захирал Б.Баярсайхан, Дархан-Уул аймгийн  “Амгалан заяа” эмийн үйлдвэрийн төлөөлөгч нар оролцож, Монгол анагаах ухааны төрөөс баримталж буй бодлого, боловсон хүчин, хүний нөөцийн талаар, эмнэлгийн ажилтны ур чадварын тухай зэрэг олон асуудлыг хөндөж ярилцан, санал бодлоо солилцлоо.

 

 

 

 

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
zuhai
2016-05-23
Шавь нь.:
Багш тандаа мөргөмүй.
2016-05-18
Зочин:
Яана даа монголын анагаах ухаан.
2016-05-18