Бруклин найз охиноо танилцуулжээ
2016-05-18

Хөлбөмбөгчин Дэвид Бекхэмийн том хүү Бруклин Бекхэм саяхнаас холливуудын залуу уран бүтээлч, жүжигчин Холя Морецтой үерхэх болсон юм. Тэд Каннын наадмын дараа зохион байгуулагдсан үдэшлэгт хамтдаа оролцож, үерхэж буйгаа сэтгүүлчдэд мэдэгдсэн билээ.

 

Тэгвэл Бруклин найз охиноо гэр бүлтэйгээ танилцуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хос Лондон хотноо байрлах Бекхэмийн гэрээс гарч явах үедээ гэрэл зурагчдын дуранд өртжээ. Бекхэмийн гэрийн үйлчлэгч “Викториа хүүгийн найз охинд тун эелдэг хандаж, өөрийнхөө брэндийн хэд хэдэн хувцсыг бэлэглэсэн” гэж ярьсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин