О.Бум-Ялагч: Г.Уянгын тэргүүлсэн эвслийг хорлож байна
2016-05-18

Нийслэлийн Сонгуулийн хороо НИТХ-д нэр дэвшигчдийг бүртгэснээ зарлалаа. Энэ бүртгэл дунд эвслүүд багтсангүй. НИТХ-д Эх орончдын нэгдсэн нам, Хамаг Монголын хөдөлмөрийн намын “Эх орончдын нэгдсэн эвсэл”, Тусгаар тогтнол эв нэгдлийн нам, Монголын ногоон намын “Нэгдсэн Монгол эвсэл” оролцох хүсэлтээ илэрхийлж, 37 нэр дэвшигчийн материалаа ирүүлсэн байна.

 

Харин нийслэлийн Сонгуулийн хороо тус хоёр эвслийг бүртгэхээс татгалзжээ. Учир нь Сонгуулийн хуулинд НИТХ-ын сонгуульд эвсэл нэр дэвшүүлнэ гэх заалт байхгүй зөвхөн нам хэмээн заажээ. Харин эвслүүд УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хуулийн заалттай юм байна.

 

Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Уянгын удирддаг Тусгаар тогтнол эв нэгдлийн намтай эвсэл байгуулан сонгуульд оролцож буй Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч өөрийн байр сууриа илэрхийллээ.


 

-Танай эвслээс хэдэн нэр дэвшигч материалаа өгсөн вэ?

Манай эвслээс  32 хүн нэр дэвшсэн. Бид өмнө нь эвслийн материалаа нийслэлийн аудитад хянуулсан. Нийслэлийн аудит эвслийн мөрийн хөтөлбөрөөр сонгуульд оролцож болно гэх шийдвэрийг гаргаж өгсөн. Энэ дагуу бид нийслэлийн Сонгуулийн хороонд материалаа өгсөн.

 

-Сонгуулийн хуулинд НИТХ-д эвсэл нэр дэвшүүлнэ гэх заалт байхгүй гэж тайлбарлаж байна?

Хуулинд хориглоогүй зүйлийг зөвшөөрдөг зарчимтай. Хуулинд нийслэлийн сонгуульд улс төрийн намуудын эвсэл орохыг хориглосон заалт байхгүй. Аудит нь материалыг хуулийн шаардлагыг хангасан үзсэн. Сонгуулийн хороо ч материал авсан. Бүртгэх болохоор оруулахгүй гэж байна. Бас 19 бие даагч бүгдээрээ алдаа дутагдалтай болж харагдаж байна. НИТХ-ын сонгуульд зохион байгуулалттай үйл ажиллагаа явагдаж байна.

 

-Хуулинд харшлаагүй гэлээ. Таныхаар танай эвслийг яагаад хассан юм бол?

Хогны уут, үр хүүхэддээ мөнгө төгрөг өгсөн, НИТХ-ын төлөөлөгч замын тендер авсан гэх асуудлаа нуух гээд шударга хүмүүсийг сонгуульд оруулахгүй байна. Манай эвслийг тэргүүлж байгаа Уянга гишүүн их хурал дотор зоригтой дуугарч байгаа ганцхан хүүхэн нь. Түүний тэргүүлж байгаа эвслийг хорлож байна. Хажууд нь нэр дэвшсэн хоёр дахь эвслийг ч хамт унагаж байна.

 

-Энэ асуудлаар шүүхэд хандах уу?

Бид захиргааны хэргийн шүүхэд хандана. Монгол Улсад шударга ёс тогтох ёстой. Хуулиар хориглоогүй зүйлийг хориглож байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. Сонгуулийн тухай хууль яаж батлагдлаа, хичнээн удаа өөрчиллөө. Тэгээд одоо ийм зүйл ярьж болохгүй.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Даргаасаа эхлээд улаан попууд
2016-05-19
Зочин:
Бумялагч өөх ч биш, булчирхай ч биш нөхөр. Улс төрч болох гэж байгаа бол тууштай улс төрөө хөө, сонгууль дөхөхөөр л гонгиноод эхлэх юм.
2016-05-19
НО-ТОЙ:
НО-ТОЙ БОЛДСАЙХАН, САНДУЙ мэтийн хүмүүс сонгуулийг удирдаж байхад яаж үнэн сонгууль явагдах юм бэ??? Сонгогч ард түмэн одоо ямар ч намын хүнд саналаа өгөх хэрэггүй байна ЭНЭ НАМ ГЭСЭН ТОГТОЛЦОО БОЛ ХУДЛАА ШҮҮ ГЭДГИЙГ ӨНГӨРСӨН 100 ЖИЛИЙН НАМУУДЫН ТҮҮХ БИДЭНД ХАНГАЛТТАЙ ХАРУУЛЛАА ШТЭЭ
2016-05-18
zzz:
Songuuliin horoo mash ih budlian gargaj baina, shudarga bus baina,,,Dahiad deeremchid tord, niisleld suugaad ulsiin horongiig gadagsh gargah um baina l daa, Songuuliin horoog shalguulah heregtei um baina
2016-05-18
Батэрдэнэ:
Сонгогдож чадахгүй юм байж энэ нэг далжигнасан юм сонгууль болгоноор том том хуцаад явах юм. Далд орсон бай даа!
2016-05-18
B.Munkhjargal:
Амьдаа минь орон нутагт ямар эвсэл оролцож байсныг бичиж болох уу.
2016-05-18
Davaa:
Mongol ardiin namaas avhuulaad Ardchilsan nam motiin tolgoid tovhonood gazardahgui yum shig nisej bn 4 jil duraaraa aashlahiig ni harj huleesen irged odoo ene uls torch geed bgaa nohduudiin uvhriig ni oloh heregtei. Neg bol oligarhiudiin esreg temtsene gsn Enhbayart bolomj olgoj huvisgalm namiig songoh heregtei
2016-05-18
Davaa:
Mongol ardiin namaas avhuulaad Ardchilsan nam motiin tolgoid tovhonood gazardahgui yum shig nisej bn 4 jil duraaraa aashlahiig ni harj huleesen irged odoo ene uls torch geed bgaa nohduudiin uvhriig ni oloh heregtei. Neg bol oligarhiudiin esreg temtsene gsn Enhbayart bolomj olgoj huvisgalm namiig songoh heregtei
2016-05-18
Мөнхжаргал:
сонгуулиудаар
2016-05-18
Зочин:
сонгуулиудаар
2016-05-18
Мөнхжаргал:
Өмнөх сонуглудаар эвслүүд орон нутгийн сонгуульд оролцож л байсан шүү дээ.
2016-05-18
B.Munkhjargal:
Амьдаа минь орон нутагт ямар эвсэл оролцож байсныг бичиж болох уу.
Зочин:
МАНАН хэмээх МАН АН ийн СОНГОХГҮЙ ДЭЭ МОНГОЛЫН АРД Түмэн УХААНТАЙ АРД ТҮМЭН ЮМ САН
2016-05-18
Зочин:
Юундаа айгаад байгаа юм, дэвшүүлээд үз л дээ, ҮХ-ийн сонгогдох эрх гэдэг чинь хуулиас хүчтэй ш дээ,,,,
2016-05-18
Зочин:
ugaasaa uynga demii shdeeeee.
2016-05-18
Зочин:
KHUULI NI TIIM YUM BOL TUUNIIGEE L DAGAACH DEE . KHUDLAA INGEJI ENE NUKHUR DANDAA DALDAGANAKH YUM . UURUU IIM BAIJI YAJI SHUDRAGA YOS ENE TER GEJI YARIJI CHADAJI BAINAA
2016-05-18