Том Круз харшаа заржээ
2016-05-18

 

Холливуудын нэрт жүжигчин Том Круз экс эхнэр Кейти Холмстой амьдарч байсан Лос Анжелес дахь тансаг харшаа зарсан талаар “TMZ” сайт мэдээллээ.

 

Тэрбээр уг харшийг 2005 онд 10 сая ам.доллараар худалдан авчээ. Энэ амралтын өдөр явагдсан дуудлага худалдаагаар жүжигчдийн амьдарч байсан энэхүү харш 40 саяд хүрсэн байна.  Томын харшийг газрын тосны магнайт, тэрбумтан Леон Блак худалдан авчээ.

 

Жүжигчин эр харшаа зарсан тухайгаа “US Weekly” сэтгүүлд “Олон сайхан дурсамжийг энэхүү байшинд өнгөрүүлжээ. Гэхдээ би байшингаа зарахыг хүссэн. Гэнэт л ийм шийдвэр гаргасан” гэсэн байна. Тэрбээр харшаа зарсан мөнгөнөөсөө охин Сури Крузид өгөхөөр болжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
обрөы:
магнат
2016-05-18