НӨАТ-ын баримтнаас болоод хэрэгтэн болж эхэллээ
2016-05-18

 

НӨАТ-ын хууль  энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Энэ хуультай холбоотойгоор иргэд НӨАТ-ын сугалаатай баримтаараа азаа үзэж, 20 мянгаас авахуулаад 100 сая хүртэлх төгрөгийг хожих боломжтой болсон юм.  Өнгөрсөн хугацаанд НӨАТ-ын сугалаанаас 20, 100 мянган төгрөг хожсон хүмүүс ч чамгүй олон байлаа. Мөн 500 мянга, 4 сая төгрөгийг нэлээд олон хүн хожив. Тэр ч битгий хэл 20 саяын азтан цөөнгүй тодорч, цаашлаад 400 сая төгрөгийн азтан ч гарч ирсэн. Харамсалтай нь 400 саяын сугалаанаас болоод өнөөдөр нэг эмэгтэй байцаагдаж, мөрдөгдөөд байж байна. Өнөөх “НӨАТ-ын баримтаас болж хэрэгтэн болох вий” гэж анхааруулаад байсан чинь биелэлээ олж эхлэв бололтой.

Иргэн А.Цэенпил гэх эмэгтэйг хуурамчаар НӨАТ-ын баримт үйлдсэн байж магадгүй гэж шалгаад байгаа юм. Түүний өөрийнх нь ярьж байгаагаар хоёр танихгүй хүний нэр хэлээд, ямар холбоотойг нь тулгаж асуусан гэж байгаа. Дээрээс нь 2.5 жилийн ял онооно гэж сүрдүүлсэн гэж ярьсан байсан. Энэ мэтээр асуудал үүсч эхэллээ. Нэг их сүртэй 400 саяын азтан тодорлоо гээд л сүйд болоод байсан. Олдохгүй байна гэж нэ хэсэг явсан. Гэтэл иргэн баримтаа аваад ирэхээр шалгана, шүүнэ, байцаана гээд бөөн юм болж байна. Ингэх л байсан юм бол, өгч чадахгүй бол үхсэнээ хийж 400 саяын азтан энэ тэр гэж донгодсон юм, эхнээсээ. Яг үнэндээ 100 сая битгий хэл 20 саяыг ч өгч чадахгүй шахуу байгаа шүү дээ. 

Сугалааны тохирол явсны дараа 4 сая төгрөг хожсон тэдэн хүн тодорлоо гээд л сүржигнэдэг. Яг тэр хүмүүстээ өгч байгаа юм уу гэдэг нь ч эргэлзээтэй л байгаа.

Ер нь иргэн хүн кодтой сугалааны баримтыг хуурамчаар үйлдэх боломж байгаа юу. Хэрвээ тийм бол сугалааны тохирол явагдсаны дараа хуурамчаар үйлдээд, хэдэн саяар нь ч хамаагүй авчихаж болно биз дээ.  Бүхэл бүтэн систем, хамгаалалт энэ тэртэй ч байгаа байх. Тийм байтал энгийн нэг иргэн тэр баримтыг нь хуурамчаар хийчихлээ гэж ГТЕГ-аас үзээ байгаа бол энэ сугалаа угаасаа худлаа, мянгуужингийн үлгэр л байна шүү дээ. А.Цэенпил гэдэг эмэгтэй тэр баримтыг хуурамчаар хийчихдэг юм бол Татварынхан өөрсдөө хангалттай хийж чадах юм биш шүү.

Ер нь нөхдүүд 20, 100 мянган төгрөг хожсон хүнд шууд дансанд нь хийчихээд байгаа. Тэгсэн мөртлөө 500 мянга, түүнээс дээш мөнгө хожихоор яагаад заавал баримтаа авч очих ёстой юм. Бөөн зардал мөнгө болж цахим систем нэвтрүүлж байгаа биз дээ. Бүхий л дэлгүүр, үйлчилгээний газар баримт хэвлэх машинтай болж эхэлж байна. Сугалаа нь хүртэл цахим системээр л явж байгаа биз дээ. Тийм байтлаа 20, 100 мянган төгрөг хожихоор шууд данс руу нь хийгээд, огт тоохгүй байгаа. Харин түүнээс илүү мөнгө хожихоор заавал цаасан баримт нэхээд байгаа нь мөнгөө өгөхгүй гэж гонжирч байгаагаас ялгаа юу байна. Эсвэл иргэдийг очихоор орлого, зарлагыг нь тулгаж, бас л бяцхан байцаах гэж тэгж байгаа хэрэг биш үү. НӨАТ-ын баримт гэж нэг иймэрхүү л байна. Их мөнгө хожвол хэрэгтэн болох  л бололтой.


Эх сурвалж: www.mminfo.mn

Н.Болд
Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Зүгээр л буцаалтаа 10 хувь л болго л доо илүү дэмии юм хииж хардлага болон мөнгө завштх үүр уурхай бүү бий болго л доо, яаагаад иргэд саналаа хэлээд байхад мөнгө завших арга болгоод байгаа юм бэ?
2019-01-11
Буруу:
Монголын төр ард иргэдийнхээ ядуу сэтгэлгээн дээр тоглолт хийх нь буруу шүү дээ. Би ч гэсэн 400 саяыг хожмоор байна бараг насны хоол болно шүү дээ. Гэтэл тэр их хонжвор гэдэг зүйл чин хүн болгонд таарахгүй учраас бүх хүнийг хэт түүнд анхаарлыг нь хандуулж сэтгэлийг нь хөдөлгөж болохгүй л байхгүй юу. За яах вэ таарлаа гэж бодий гэтэл бусад шуналтаж байгаа ард түмэн тэр хүнд атаархах хорсох ч байдал гарч магадгүй бүр гэмт хэргийн золиос ч болж магадгүй. ийм юм хийж болохгүй ээ Монголын төр. Харин дээд хонжвор 5 сая төгрөг байгаад 20 мянган төгрөгийг бол 50 удаагийн худалдан авалтанд нэг таарахаар олон тааруулах хэрэгтэй тэгвэл зөв хүртээмжтэй урамшуулал болно. Эцсийн эцэст хэлэхэд НӨАТ-ыг хувь хэмжээг нь бууруулаад бүх хүн төлдөг тогтолцоо болгоод аж ахуйн нэгж иргэдэд ачаалал дарамт нь мэдрэгдхээргүй байлгах нь л хамгийн зөв шүү Дарга нараа.
2016-05-25
zzochin:
Huuramchaar barimtiig hen yildej boloh magadlaltai ve? barimtiin dugaar n arilchdagum bna lee, zarim n bydeg hevlegdsen baigaa,
2016-05-18
Зочин:
Баримт хуурамчаар үйлдэх нь гэмт хэрэг
2016-05-18
Зочин:
НӨАТ-ын сугалаагаар хэрэгтэн болсон зүйл үгүй биз дээ. Хэрэв хуурамч баримт үйлдсэн бол хуулийн дагуу л шийднэ шүү дээ. Худлаа улс төр болгож сенсаци үүсгээд байгаач. Ард түмнээ бодсон л шийдвэр шүү дээ.
2016-05-18
Tiim sh dee:
Yag zuv
2016-05-18
t:
ugaasaa ikh mongo hojihgui. sugalaagaa tegej taaruulj bgaan. tiimees taatah ysgui sugalaa garaad iriheer sandarch huuliin baiguullagaar shalguulj bgaa n ter.
2016-05-18
Tiim sh dee:
Yag zuv
Зочин:
Хуурамч баримт үйлдсэн бол хэрэгтэн болох л естой. Энэ тэгээд сугалаатай ямар хамаатай юм бэ.
2016-05-18
батаа:
сонгуульд ялагдахын цондон хохь нь ард иргэдээ хуурч байдаг новшийн ардчилал АН гишүүн гэж 20 гаруй жил явсандаа туйлын хармсаж байна хайран калуу нас
2016-05-18