Мэдээлэл технологийн “өнгө”-ийг тольдоорой
2016-05-18

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн баярын өдрүүд тохиож байна. Салбарын 95 жил, “Цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр”-ийн хүрээнд жил бүр зохион байгууллагддаг “ICT-EXPO-2016” үзэсгэлэн энэ жил “ХЯЗГААРГҮЙ БОЛОМЖ” уриан дор өнөөдөр нээлтээ хийлээ.

 

Мэдээллийн технологид тулгуурласан өндөр үр бүтээмжтэй, олон түмэнд хүртээмжтэй төр засгийн үйлчилгээ, шинэ технологи нэвтрүүлэх, төр, хувийн хэвшлийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, уялдаа холбоог сайжруулах, судалгаанд суурилсан, үйлчилгээнд чиглэсэн, хууль дээдэлсэн ухаалаг төрийн зарчмыг хэрэгжүүлэх зорилготой уг үзэсгэлэн 10 дахь жилдээ нээгдэж байна.

 

Үзэсгэлэнг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг цан цохиж, нээлээ. Тэрбээр “Энэ бол хурд тэмүүлэл, шинжлэх ухааны дэвшил, шинэ санааны бэлгэдэл, хил хязгааргүй тэлэн хөгжиж буй мэдээлэл, харилцаа холбооны ололт, давуу талуудыг олон нийт, өргөн түмэн хэрэглэгчдэд таниулан сурталчлах хүндтэй индэр, мэргэжлийнхэн болон сонирхогчид уулзах талбар юм” гэлээ.

 

“ICT-EXPO-2016” үзэсгэлэн энэ 22-ны өдрийг хүртэл Мишээл экспо төвд нээлттэй байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
shuudan damjuulagch
2016-05-19