НӨАТ-ын хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ
2016-05-19

УИХ дахь Төсвийн байнгын хорооны хуралдаан 08.30 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д эхлэхээр товлогджээ. Тус байнгын хороо өнөөдөр

 

 

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

 

  • Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

 

  • Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр 2016.05.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

 

  • Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.05.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ гэсэн дөрвөн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх юм байна. 

 

Shuud.mn
Сонин хачин