Хулгайлагдсан охидын нэгийг олжээ
2016-05-19

Хэт даврагч “Боко Харам” бүлэглэл 2014 оны дөрөвдүгээр сард Нигерийн Борно мужийн Чибок тосгонд байрлах охидын сургуулийн дотуур байранд нэвтэрч 276 хүүхэд хулгайлсан билээ. Армийнхан өнөөг хүртэл охидыг эрэн сурвалжилж байгаа юм. Тэгвэл иргэд хулгайлагдсан охидын байршлыг цагдаа нарт хэлж өгчээ. Цагдаагийнхан тусгай ажиллагаа явуулсаны үр дүнд нэг охиныг аварч, гэрт нь буцаасан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Охины нэрийг Амина Али гэдэг 17 настай аж. Түүнийг Камеруны хил орчмоос олсон байна.

 

Цагдаагийнхан түүнийг аврах үед охин ганцаараа бус дөрвөн сартай хүүтэйгээ хамт байжээ. Тэрбээр хулгайлагдсан даруйдаа “Боко Харам” бүлэглэлийн дайчинтай гэр бүл болсон гэнэ. Амина бусад охидыг хаана байгааг мэдэхгүй тухайгаа ярьжээ. Тэрбээр “Би мэдэхгүй ээ. Биднийг хулгайлаад олон хоног харанхуй зооринд хорьсон. Охид нэг нэгээрээ алга болцгоож байсан” гэж ярьсан аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Би:
Өрөвдмөөр гэдэг нь
2016-05-19