Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Сөүл хотын “Хүндэт иргэн” болов
2016-05-19

Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн урилгаар  албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Сөүл хотын “Хүндэт иргэн”-ий батламж гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Батламжид “Эрхэмсэг ноён Таныг Сөүл хотын Хүндэт иргэнээр  өргөмжлөн Сөүл хотын иргэдийг төлөөлөн энэхүү батламжийг гардуулав.” гэжээ.

 

 

Сөүл хотын дарга Пак Вон Сүн батламжийг гардуулж хэлсэн үгэндээ:

Сайн байна уу?

Эрхэмсэг ноён, Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж

Эрхэм хүндэт хүндэт Улаанбаатар хотын дарга Эрдэнийн Бат-Үүл

Сөүл хотноо ажиллаж амьдарч буй Монгол иргэд ээ,

Ах дүүгийн харилцаатай, БНСУ-ын Сөүл хотод хүрэлцэн ирсэнд талархлаа илэрхийлье. Сөүл хотын 10 сая иргэдийн хамт чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж байна. Уулзсандаа баяртай байна.

 

Солонгос, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 26 жил, хоёр улсын нийслэл Сөүл, Улаанбаатар хотуудын хооронд ах дүүгийн найрамдалт харилцааны хэлэлцээр байгуулснаас хойш 21 жил болжээ. Өнгөрсөн жил Монгол Улсад анх удаа ноён Ерөнхийлөгч Тантай уулзаж байснаас хойш Давосын чуулга уулзалт мөн дахин Сөүл хотноо иийнхүү уулзаж байгаа нь үнэхээр дотно санагдаж байна. Ноён Ерөнхийлөгч Таныг Сөүл хотноо зочилж буйд ихээхэн таатай байна.

 

Солонгост өнөөдөр онцгой өдөр тохиож байна. Дарлал ба дарангуйлалын эсрэг ард түмэн эрслэн босож, амь насаараа тэмцсэн ардчилалын төлөөх тэмцлийн өдөр юм. Энэхүү утга төгөлдөр өдөр Монгол Улсын Ардчилалын бэлэг тэмдэг болсон хүндэт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Сөүл хотын захиргаанд зочилж буй нь үнэхээр нэр төрийн хэрэг билээ. Монгол, Солонгосын хоёр улсын Ардчилсан хөдөлгөөний утга санаа ижлийн адил, ардчилсан хөдөлгөөнийг хийж байсан хүний эрхэм чанар мөн өөр байхын учир үгүй билээ.Тууштай тэмцлээр Монгол Улсын ардчиллыг авчирсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Танд сэтгэлийн угаас хүндэтгэлээ илэрхийлье.

 

Өнөөдөр энэхүү эрхэм зочныг Сөүл хотын захиргаанд хүлээн авч, сэтгэлийн талархлаа илэрхийлэх үүднээс Сөүл хотын хүндэт иргэний батламжийг гардуулан өгөх бөгөөд өнөөдөр хүндэт Ерөнхийлөгч Та Сөүл хотын шинэ иргэн болж байна. Сөүл хотын 10 сая иргэд нэгэн сэтгэлээр Ерөнхийлөгч Таныг Сөүл хотын хүндэт иргэн болсонд баяр хүргэж байна. Чин сэтгэлээсээ баяр хүргэе.

 

Ноён Ерөнхийлөгч Сөүл хотын иргэн бол Монгол Улсын бүх иргэд мөн адил хүндэт иргэн гэсэн үг билээ. Энд хүрэлцэн ирсэн Монгол иргэд та бүхэн мөн энд хүрэлцэн ирж амжаагүй иргэд та бүхэн бүгдээрээ бидэнд эрхэм чухал иргэд билээ. Хэсэг хугацааны дараа иргэд та бүхний Сөүл хотноо амьдарч буй аж амьдралын талаар санал солилцох “Таун холл митинг” арга хэмжээ болох билээ. Сөүл хотноо амьдрахад тохиолдож буй бэрхшээл, хотын дарга надад хэлэх зүйл, мөн та бүхэн тэр бүр уулзах боломжгүй байдаг ноён Ерөнхийлөгчдөө хандан санал бодлоо хэлэхийг хүсч байна.

 

Монгол зүйр цэцэн үгэнд “Хүлгийн сайныг унан байж мэднэ, Хүний сайныг ханилан байж мэднэ” гэдэг. Бид өдгөө 20 гаруй жил нөхөрлөж, бие биедээ сайн нөхөр юм гэдгээ мэдсэн билээ. Цаашид 50 жил, 100 жилийн түүхийг хамтдаа бичилцэхийн ерөөлийг тавьж байна.

 

Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Таныг Сөүл хотноо зочилж, мөн Сөүл хотын хүндэт иргэн болсон явдалд дахин чин сэтгэлээсээ баяр хүргэе. Баярлалаа.” гэж хэллээ.

 

Сөүл хотын “Хүндэт иргэн”-ий батламж гардуулах ёслолын ажиллагааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэлсэн үгэндээ:

 

“Энд хүрэлцэн ирсэн монгол иргэд болон албаны хүмүүсийн түмэн амгаланг айлтгая. Эртний түүхтэй, манай найрсаг харилцаатай Сөүл хотын хүндэт иргэн болсондоо туйлын их баяртай байна. Энэ бол надаар дамжуулан Сөүл хотын зүгээс, Солонгосын ард түмний зүгээс Монголын ард түмэнд үзүүлж байгаа гүн хүндэтгэл гэж хүлээн авч байна. Сая Сөүл хотын даргын хэлснээр энд хүрэлцэн ирсэн Сөүл хотод амьдарч, ажиллаж байгаа манай монгол иргэд, энд байгаа монгол хүн бүхэн Сөүл хотын хүндэт иргэн боллоо. Иргэддээ дахин баяр хүргэе.

 

Өнөөдөр БНСУ-д эрх чөлөөний төлөө тэмцэл эхэлсэн түүхт өдөр давхацсан явдал үнэхээр гайхамшигтай юм. Бид энэ өдрийг ерөөс урьдчилж төлөвлөөгүй. Хоёр талаас ярьж байгаад, энэ айлчлалыг хэрэгжүүлье гэж олон жил ярьж байгаад хэрэгжүүлсэн. Энэ өдөр таарлаа. Энэ бол үнэхээр гайхалтай сэтгэгдлийг төрүүлж байна. Солонгосын ард түмний эрх чөлөөний төлөө тэмцэж боссон тэр олон мянган хүнд энэ хүндэт индрээс хүндэтгэлээ илэрхийлье. Монгол, Солонгос хоёр ард түмэн бол эртний харилцаатай, найрсаг уламжлалтай ард түмэн. Энд байгаа хүмүүсийг харахад аль нь Солонгос, аль нь Монгол вэ гэдгийг ялгах боломжгүй юм.

 

Өдгөө ажиллаж байгаа Сөүл хотын дарга манай Улаанбаатар хотод маш амжилттай айлчлал хийсэн. Монголын ард иргэд Сөүл хотын даргыг хоёр орны харилцаа, хамтын ажллагаа, ялангуяа хоёр хотын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд их хувь нэмэр оруулж байгаа хүн гэж үргэлж үнэлж байдгийг энд хэлье. Сая Сөүл хотын даргатай бид уулзаж ярьж байхад иргэдийнхээ тухай, Та бүхний л тухай ярилаа. Сөүл хотод амьдарч байгаа иргэдтэйгээ хотын дарга өөрөө тогтмол уулздаг юм байна. Үнэхээр ард түмний мээр болсон хүн юм байна гэж ойлголоо. Өнөөдрийн энэ уулзалтад би маш их баяртай байна. Би олон оронд олон хотод айлчилж байсан. Тухайн хотын дарга нь өөрөө, бас Улаанбаатар хотын дарга хамт, тэгээд Ерөнхийлөгч нь суугаад иргэдийнхээ төлөөлөлтэй уулзаж байсан түүхийг би санахгүй байна. Та бүхэн цагаа гаргаж хүрэлцэн ирсэн явдалд туйлын их баярлалаа.

 

Маргааш БНСУ-ын Ерөнхийлөгчтэй уулзана, өргөтгөсөн хэлэлцээр хийнэ. Албаны хүмүүстэй ярилцана, хоёр орны найрамдалт хамтын ажиллагааг цаашид хэрхэн өргөжүүлэх, бэхжүүлэх тухай ярилцах юм. Бас Солонгосын Гадаад харилцааны их сургуульд уригдсан. Хоёр улсын гадаад харилцааны асуудлаар тэнд лекц уншина. Мөн KBS телевизэд нэг цагийн ярилцлага өгөхөөр уригдсан. Тэр ярилцлагыг Солонгост амьдарч байгаа Монголын иргэд болон солонгосчууд үзэх боломж олдоно гэдэгт  итгэлтэй байна. Мөн өндөр технологийн үйлдвэр, газруудтай танилцахаар байгаа. Нэлээд шахуу хөтөлбөртэй байгаа. БНСУ-ын төр засгийн тэргүүний зүгээс, Сөүл хотын удирдлагын зүгээс, Солонгосын ард иргэдийн зүгээс биднийг ингэж сайхан халуун дотноор хүлээж авч байгаад туйлын баяртай байна.

 

Сая би хотын даргад хэллээ. Монгол иргэдэд Та онцгой хандах хэрэгтэй. Ямар учраас монгол иргэдэд онцгой хандаж байгаа юм бэ гэж хүн асуувал бидний зүс царай адилхан юм, зүрх сэтгэл нэг юм. Монголчууд манай оронд ирэхдээ үргэлж сайн санаа өвөрлөж ирдэг юм аа гэж хариулж байгаарай гэж хэлж байсан. Одоо Монгол Улсын иргэд бүгдээрээ Сөүл хотын хүндэт иргэд болсон. Тийм учраас бүр хүндэтгэлтэй хандана гэдэгт итгэж байна. Энэ хүндэтгэл бол бидэнд бас хариуцлага үүрүүлж байгаа гэдгийг сайн ухамсарлаж байгаа. Энд ажиллаж амьдарч байгаа иргэд тухайн улс орныхоо хууль дүрмийг ягштал мөрдөж, биелүүлдэг, тухайн ард түмний уламжлал, ёс заншилд хүндэтгэлтэй ханддаг байх ёстой гэж бодож байгаа. Аливаа хоёр орны харилцаа ард иргэдээрээ л дамжиж хэрэгждэг. Хамгийн чухал харилцаа бол хүмүүс хоорондын харилцаа байдаг. Бид БНСУ-тай тогтоосон харилцааг их өвөрмөц харилцаа гэж үздэг. Яагаад гэвэл хүмүүс хооронд тогтоосон харилцаа учраас бусад улс орныхтой харьцуулбал хамгийн ойрхон байдаг. Манай маш олон мянган иргэн энэ харилцаатай шууд хамаатай байдаг. Тэгэхээр манай иргэд энд ажиллана, амьдарна, сурна гэдэг бол маш том хөрөнгө оруулалт. Энэ бол хоёр орны хамтын ажиллагааны хамгийн үнэтэй капитал гэж харж байна. Ийм их итгэлийг хүлээж байгаа хүмүүс хариуцлагатай, хууль дүрмийг сайн хэрэгжүүлдэг хүмүүс байна гэдэгт би эргэлзэхгүй байна. Ингээд надад гүн хүндэтгэл хүлээлгэсэн Сөүл хотын удирдлага, удирдлагын багийн хамт олонд чин сэтгэлээсээ баярлалаа.” гэж хэллээ.

Shuud.mn
Сонин хачин
Бат:
Солонгос бараа шахаж,Монголчуудын ажлын байр хулгөйлахаас сэргийлэх дархлаа нэг түвшнээр унаж бна
2016-05-19
Зочин:
Хойд Солонгостой зуучлах асуудал дээр манайх сайн ажилладаг. Өмнөд Солонгос болон Японы талуудтай уулзах уулзалтуудыг нь амжилттай зохион байгуулдаг. Манайх ч бас өгөх юмтай шүү, битгий эх орноо муулж бай
2016-05-19
Зочин:
bidni mongolchuud unenheer mulgui humuus yum!herev Elbegdorj,Bat-Uul,Zorig nar baigaagui bol bid uneeder yag Hoit Solongos shig ,haalttai ertuntsed amidrah baisan yum.
2016-05-19
Зочин:
Одоо хэлж ханаж цадах болоогуй юу Муу ч гэсэн улсынхаа еронхийлогчийг ингэж хачин ярьдгаа болих хэрэгтэй
2016-05-19
Зочин:
nudnii bulai yu bodoj ochson boldoo guilga uu lizenz uu
2016-05-19
зочин:
монголдоо сайхан амьдар харьд очиж гулга гуйж амьдарснаас нийслэлдд ирээдч гээд байсан үг чинь хаа байна аа гадаадад очоод ингэж ярихаа болиоч ээ өөрийн хэлсэн үгээ мартачихдаг юм уу сануулдаг ажлын алба гэж байна уу хүзүүгүй болохоор ухаан төдий чинээ богино байх юм даа
2016-05-19
Зочин:
ELBEGEE MVVN ETSEGTEE OCHOOD OODORCH YWNA UU SONGUULIIN OMNO INGEJ YWDAG N SONGUULIIN MONGOO BOSGOH ZEEL TUSLAMJ AWAH SANAATAI YWJ BNA
2016-05-19
Зочин:
ELBEGEE MVVN ETSEGTEE OCHOOD OODORCH YWNA UU SONGUULIIN OMNO INGEJ YWDAG N SONGUULIIN MONGOO BOSGOH ZEEL TUSLAMJ AWAH SANAATAI YWJ BNA
2016-05-19
даваа:
ерөнхийлөгчөөсөө буугаа л бол шоронд орчих гээд болохоор хаана үлдсэн насаа өнгөрөөх нүхээ малтаж байна даа айхтар хятад санаа байга шүү яршиг зүгээр нэг хоногийн өмнө ч гэсэн яваад өг зайлаад өг
2016-05-19
Зочин:
Ноён Ерөнхийлөгч нутагтаа оччихоод цор цор хийж байнаа
2016-05-19