Тагнуул хэмээн 49 иргэнийг цаазалжээ
2016-05-19

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Ливийн Сирт хотноо олныг хамарсан цаазын ял гүйцэтгэсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хэт даврагчид Сири, Иракийн Тагнуулын байгууллагын ажилчид гэх үндэслэлээр 25-40 насны 49 эрэгтэйг олны өмнө цаазалж, цовдолжээ. Эрчүүдийг буудан хороосоны дараа загалмай дээр цовдолсон байна.

 

Амиа алдагсдын дунд Ливийн бизнесмэн Милад Ахмед Абоурхеда гэгч байжээ. Хэт даврагчид Миладыг өнгөрсөн оны долоодугаар сард гэр бүлийнх нь хамтаар хулгайлсан юм. Ливийн Засгийн газар түүнийг суллахыг шаардаж байжээ. Милад нь газрын тосны компанийн дэд захирал байсан аж.

 

Ливид болсон цаазын ялыг ахалсан хэт даврагч “Бид тагнуул хийсэн бүхнийг өршөөлгүйгээр хороох болно” гэж мэдэгджээ. Тэрбээр тэргэнцэр дээр суусан байсан бөгөөд Сирийн Алеппо хотыг эзлэх тулааны үеэр хөлдөө хүнд гэмтэл авч, тахир дутуу болсон гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
offshor:
haha offshoruud udahgvi talbai deer tsaazluulna gedgee medehgvi l yawj bgada
2016-05-19
zzz:
ha haha,,,yag tegj bodloo
2016-05-19
Зочин:
ОFF-ШОРонд 49-г л юм байх гэж бодлоо шүү
2016-05-19
offshor:
haha offshoruud udahgvi talbai deer tsaazluulna gedgee medehgvi l yawj bgada