”Алдар”-ын есөн тамирчин олимпийн эрхээ авчээ
2016-05-19

Зуны олимп эхлэхэд 80 орчим хоног үлдээд байна. Одоогийн байдлаар манай улсаас 30 гаруй тамирчин гаргасан амжилтаараа Бразил улсад болох олимпод оролцох эрхээ аваад байна. Тэгвэл энэ тамирчдын гуравны нэг нь буюу 9 тамирчин нь 70 жилийн түүхтэй Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчид багтаж байгаа юм. Манай "Алдар"-ынхан олимпод оролцох эрхээ цаашид нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд хэд, хэдэн тамирчин болзол хангасан байгаа юм байна. 

 

 

Олимпийн эрх авсан тамирчдыг танилцуулъя.

 

1. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин О.Гүндэгмаа /буудлага/
2.Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран /чөлөөт/
3. ОУХМ П.Орхон /чөлөөт/
4.ОУХМ О.Үйтүмэн /чөлөөт/
5.ОУХМ Б.Мөнхзаяа /марафон/
6.ОУХМ М.Анхцэцэг /хүндийн өргөлт/
7.ОУХМ А.Цолмон /жүдо/
8.ОУХМ П.Тэмүүжин /таеквондо/
9.ОУХМ Б.Чинзориг /бокс/

Shuud.mn
Сонин хачин