Сүхбаатар дүүрэг иргэдийн баяр тэмдэглэнэ
2016-05-19

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас энэ сарын 22-ны өдөр "Бид сайн сайханд дагуулна" уриатай иргэдийн баярын өдөрлөгийн зохион байгуулах гэж байна.

 

 

Өдөрлөгийн арга хэмжээ Бээжингийн гудамжны баруун уулзвараас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн урд уулзвар хүртэлх Бага тойруугийн хэсэгчилсэн авто замд болно. Иргэдийн баярын өдөрлөгийн үеэр татвар, нийгмийн даатгал болон нийгмийн халамж, Өмч, газрын харилцаа, эрүүл мэндтэй холбоотой төрийн үйлчилгээний талаарх зөвлөгөө, мэдээлэл, урлаг, соёлын арга хэмжээ, спортын уралдаан тэмцээн болох аж.

 

 Мөн өдөрлөгт оролцогч байгууллагуудын урамшуулалттай болон хямдралтай худалдаа, олон үндэстний хоолны үйлчилгээ эрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагдана.

Shuud.mn
Сонин хачин