Кэри унажээ
2016-05-19

Дуучин Мэрия Кэри өчигдөр “NBS” телевизийн “Өглөөний од” нэвтрүүлэгт оролцохоор явах үедээ унасан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Телевизийн байрны өмнө зассан хөх хивсээр алхах үед түүний гутал нь сугарч, унасан аж.

 

Кэри богино даашинз болон хэтэрхий өндөр өсгийтэй гутал өмссөн байжээ.  Тэрбээр энэ тухайгаа “Асуудалд орох шахлаа. Өндөр өсгийт заримдаа биднийг асуудалд оруулах юм” гэсэн аж.

 

Дуучин бүсгүй ирэх сараас “NBS” телевизтэй хамтран “Миний амьдрал” гэх реалити шоугаа цацахаар болсон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин