Сургалтын төлбөр нэмэгдэхгүй
2016-05-19

 

ШӨХТГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус газраас  их, дээд сургуулиудын удирдлагуудад албан  бичиг хүргүүлээд байгаа аж. Албан бичигт "Ирэх хичээлийн жилээс сургалтын төлбөрөө нэмэгдүүлэх бол энэ хичээлийн жил дуусахаас өмнө энэ талаарх албан ёсны мэдээллээ ШӨХТГ-т бичгээр хүргүүлэхийг сануулж байна" гэжээ. 



Гэсэн ч өнөөдрийн байдлаар аль нэг их дээр сургуулиар төлбөр нэмэгдүүлэх тухай албан бичиг ирээгүй байна. Иймээс ШӨХТГ ирэх хичээлийн жилд сургалтын төлбөр нэмэгдэхгүй гэсэн ойлголттой байгаагаа дуулгав. Хэрэв  их, дээд сургуулиуд  ирэх намар сургалтын төлбөрөө нэмсэн тохиолдолд ШӨХТГ-аас  зохих арга хэмжээг авах болно гэдгээ мэдэгдлээ.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин