Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зөвлөлдөнө
2016-05-19

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран Агаарын бохирдлын эсрэг хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналын талаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах гэж байна. Зөвлөлдөх уулзалтад нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Агаарын чанарын алба, Цаг уур орчны шинжилгээний газар, Уул уурхайн яам, Жайка төслийн холбогдох албаныхан, Төрийн бус байгууллагын төлөөлөл оролцоно. Зөвлөлдөх уулзалтаар агаарын бохирдлын одоогийн төлөв байдал, газарзүйн тогтоц, уур амьсгалын хүчин зүйлийг өөрчлөх замаар агаарын бохирдлыг бууруулах, авто тээврийн хэрэгслээс гаралтай  бохирдлыг бууруулах арга зам зэрэг асуудлыг хөндөж хэлэлцэнэ. Тухайлбал Агаарын бохирдол, уур амьсгалын хүчин зүйл, Агаарын хонгил үүсгэх, Дизель хөдөлгүүрээс ялгарах тортогшилт шүүх төхөөрөмж гэсэн сэдвээр илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Энэхүү зөвлөлдөх уулзалтаас цаашид хэрэгжих боломжтой төсөл, арга хэмжээний саналыг шалгаруулж Агуурын бохирдлыг бууруулах үндэсний хорооны хуралдаанд өргөн барьж, хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Зөвлөлдөх уулзалт 2016 оны 05 дугаар сарын 20-ны /баасан гараг/ 09:00 цагаас Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд болно. гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлллээ.

Shuud.mn
Сонин хачин
инженер:
Агаарын бохирдлыг бууруулахад шинийг санаачлагчид, зохион бүтээгчдыг дэмж...сонс...тэдний дунд урьд өмнө урьд өмнө зохиож байгаагүй цар хүрээтэй уралдаан зохион байгуулж дорвитойхон сурталчил... тэндээс та нар гарцаа олно. утаагүй зуух муух гэсэн жижиг сажиг зүйлтэй бүү зууралд, түүгээр далимдуулж мөнгө үрж идэлцэхээ больцгоо. Цэвэр хөгжлийн механизын товчоо, ХКОМ-ыг оролцуул. Карбоны чиглэлийн олон улсын дэмжлэгтэй үйл ажиллагааг нэг яаманд битгий дараад бай. ойлгмжтойгоор ард түмэн сурталчилмаар байна.
2016-05-19
zochin:
agaariin bohirdloliig arilgahiin tuld .tog tsahilgaanii uniig tor daaval utaagui bolno gej uzej bna.yadahdaa 80 huviig uls daaval ,urgaa mod ogtlohgui, nuurs tulehgui, baimaar sanagdah ym. ochnoon terbumaar tsetseg nogoon baiguulamj gej baihaar ene ni uls eh orond ashigtai sanagdaad .sanalaa nemerlev
2016-05-19
Зочин:
хичнээн зөвлөлддөг юм бэ,хийх ажлуудаа хий ,ажил хийж байгаа царайгий нь хар даа,хайран цаг,,,,,,
2016-05-19