Улаанбаатар
Зам тээврийн ослоор хоёр хүн нас баржээ
2016-5-20

Өчигдөр Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумын II багын нутаг дэвсгэрт Иж планета-5 маркийн мотоцикльтой иргэн онхолдож, жолооч 43 настай эрэгтэй Ө нас баржээ.  Мөн Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт Бүргэд маркийн мотоцикльтой хүн онхолдож, жолооч 37 настай эрэгтэй Н нас барсан ноцтой зам тээврийн осол гарсан байна. 



Дулааны улирал эхэлж мотоцикль болон ундаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцдог иргэдийн тоо нэмэгддэгтэй холбоотойгоор та бүхэн дээрх тээврийн хэрэгслүүдээр хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай өмсөж, замын нөхцөл хурдаа зөв тохируулан оролцохыг анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин