Талбай дээр ном 20-50 хувь хямдарна
2016-05-20

Нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд энэ өдөр “Ulaanbaatar book fair” олон улсын номын баярыг тэмдэглэх гэж байна. “Номд дурлаж мэдлэгт шүтэх Найрсаг хотын иргэд” уриатайгаар зохион байгуулах эл баяр энэ сарын 20-21-нд “Чингисийн талбай”-д болох юм.

 

 

Тус арга хэмжээгээр олон улсын зохиолч уншигчид төдийгүй жуулчдыг татах зорилготой аж. Иймд номын баярт Монгол Улсад Суугаа Элчин сайдын яамд оролцох юм байна. Баярт ирсэн зочид олон улсын соёлын үзэсгэлэн сонирхон “Ном яръя, кофе ууя” чөлөөт ярилцлага, “Уншлагын баяр”, Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүдтэй уулзах, ахмад зохиолчдын хүндэтгэлийн арга хэмжээ, зохиолын дүрийн тоглолт, номын сангийн өдөрлөг, номын шагналтай тэмцээн уралдаанд оролцож болох нь ээ.

 

Номын баярын үеэр ном хэвлэлийн байгууллагууд номоо 20-50 хувийн хямдралтай худалдах юм байна. Баярын үйл ажиллагаа 10.20 цагт флашмоб бүжгийн үзүүлбэрээр эхлэх бол нээлтийн үйл ажиллагаа 10.300 цагт эхлэнэ.

 

Дашрамд дурьдахад “Номын баяр"-ын хүрээнд нийгэмд тустай үйл ажиллагааг дэмжиж шинээр байгуулагдсан Чингэлтэй дүүргийн “Хүүхдийн номын өргөө”-нд хэрэгцээт шинэ номыг цуглуулах аян өрнүүлэх юм байна.

 

"ULAANBAATAR BOOK FAIR 2016" ОЛОН УЛСЫН НОМЫН БАЯРЫН   ХӨТӨЛБӨР

 

Хэзээ: 2016.05.20 
Хаана: Чингисийн талбай

 

10.20-10.30 “Хорвоогийн олон өнгө” Флаш моб
10.30-11.15 Нээлтийн ёслол
11.15-11.25 “Мэндчилгээ” ардын бүжиг
11.25-12.25 Улаанбаатар чуулгын урлагийн тоглолт
12.25-13.00 Номын танилцуулга
13.00-14.30 “Хорвоогийн олон өнгө” олон улсын урлагийн тоглолт
14.30-15.00 Хөгжөөнт тоглоом
15.00-15.30 Зохиолын дүрийн баатруудын тоглолт
15.30-16.00 Урлагийн тоглолт
16.00-16.30 “Хүүхдийн номын өргөө”-нд хандив цуглуулах
16.30-17.30 “Залуу нас” яруу найргийн уншлага
17.30-17.55 Хөгжөөнт тоглоом
17.55-18.00 Хаалтын арга хэмжээ
10.00-20.00 Номын хямдралтай худалдаа

 

Хэзээ: 2016.05.21
Хаана: Чингисийн талбай

 

11.40 - 11.45 Хөтлөгч арга хэмжээ нээнэ.
11.45 - 12.25 Урлагийн тоглолт
12.25 - 13.00 Хөгжөөнт тоглоом
13.00 -14.30 “Хорвоогийн олон өнгө” олон улсын урлагийн тоглолт
14.30 -15.00 “Яруу найраг, яруусал” бүлгэмийн чөлөөт уншлага
15.00 -15.30 Урлагийн тоглолт
15.30 -16.30  Хүүхдийн зохиолчдын бүтээлийн уншлага
16.30-17.00  Шинэ номын танилцуулга
17.00-17.30  Хөгжөөнт тоглоом
17.30 -18.00  Хаалтын арга хэмжээ  Улаанбаатар чуулгын урлагийн тоглолт
10.00 -20.00 Номын хямдралтай худалдаа явагдсаар байна

 

Г.Тэгшсүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин