Онгоц огцом эргэлт хийжээ
2016-05-20

Парисаас Каир хот руу хөөрсөн Египетийн “Egypt Air” компанийн “Airbus A320-232” онгоц Газар дундын тэнгист осолдсон талаар Грекийн албаныхан мэдээлсэн талаар “CNN” агентлаг дамжууллаа. Албаныхан хэлэхдээ “Нисгэгчийн алдаанаас эсвэл ямар нэгэн хүчин зүйлийн улмаас онгоц огцом эргэлт хийх үедээ осолдсон” гэв.

 

“Airbus A320-232” онгоц Египетийн агаарын орон зайд орохоосоо өмнө огцом эргэлт хийсэн болохыг Грекийн албаныхан баримтаар баталгаажуулжээ. Онгоц 90 градус зүүн тийш, дараа нь 360 градус баруун эргэснээр Газар дундын тэнгист унажээ. Гэхдээ онгоц унасан гэх бүс нутагт ямар ч сэг гэхээр зүйл байхгүй байгааг Египетийн аврах албанаас мэдэгдсэн байна.

 

Египетийн Ерөнхий сайд “Хэрвээ Грекийн мэргэжилтнүүдийн мэдээлэл үнэн байвал онгоцыг террористууд барьцаалсан” гэж хэлжээ. Онгоцонд техникийн асуудал үүсээгүй гэдгийг “Egypt Air” компани баталжээ. Онгоцыг хөөрөхөөс өмнө техникийн бүрэн үзлэгт хамруулаад байсан гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Gadaad medee:
Harin Tiin mgld huulbarlaal hojuu medee yavaad bhiin
2016-05-20
Зочин:
90 градус эргээд дахиад 360 эргэнэ гэнүү тэгвэл эхний эргэсэн чигрүүгээ л ниссэн байнашд
2016-05-20
Zochin:
Medeelel denduu hojuu yavj bn ongotsnii hoer segiig grekiin arlaas urd zugt 350km zainaas olsiishd
2016-05-20