Шүүх хурлын үеэр шүүгчидтэй селфи хийжээ
2016-05-20

Тайландын нэрт дуучин, продюссер Сайпул Жамил насанд хүрээгүй хүүхдийг дарамталсан хэмээн буруутгаж, шүүхээс 15 жилийн хорих ялаар шийтгэсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Шүүх хурал өчигдөр Жакарта дүүргийн шүүхийн танхимд болжээ.

 

Өдгөө 35 настай дуучин эр тоглолтынхоо дараа 17 настай охиныг айлган сүрдүүлсэн байна.  Дуучин шүүхийн шийдвэртэй санал нэгдэхгүй гэдгээ мэдэгдэж, давж заалдахаар болжээ. Тэрбээр өчигдөр батлан даалтаар суллагдсан байна.

 

Тэгвэл дуучин шүүх хурлын үеэр шүүгчидтэй селфи хийж, олон нийтийн сүлжээнд байршуулжээ.

 

Дуучин зургийн тайлбартаа “Тэд намайг буруутгалаа. 15 жил торны цаана суу гэлээ” гэж бичсэн байна. Уг зураг ганцхан цагийн дотор 800 мянган лайкийг твиттер, инстаграм болон фэйсбүүкээс цуглуулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
bod moriin zergiig zuun huv dagah n orchin ued
2016-05-20
Зочин:
ingej boldog yum baina gesen bodol amia boddog bolgodog
2016-05-20
Зочин:
setgelee ariusgaagui hun amia bodogch boldog
2016-05-20
Зочин:
amia boddog hun l hund ataarhadag
2016-05-20