ЭМС-ын сайдын томилгооны асуудлаар АН завсарлага авав
2016-05-20

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд ЭМС-ын сайдад  С.Ламбааг томилуулах тухай  Засгийн газрын саналыг хэлэлцсэн. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан  гишүүд асуулт тавьж, хариулт авсан юм.  УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: С.Ламбаа та нэг сарын настай сайд болох нь. Эрүүл мэнд, спортын сайдыг томилохгүй найман сар явууллаа. Мэргэжлийн хүмүүс нь ороод ирэхээр ямар нэг шалтгаан хэлж хойшлуулсаар өнөөдөр энэ асуудал орж ирж байгаа нь үндсэндээ зангилаа тайлагдлаа. Энэ салбарт хүйтэн сэтгэлээр хандлаа. Байлгаж байгаад эгзэгтэй үеийг тааруулж томилгоо хийх нь. Би хувьдаа сонгууль тойрсон асуудлаар эрүүл мэндийн салбарыг сонгууль руу чиглүүлэх үүрэг даалгавар өгөгдөж, боловсон хүчнийг нааш цааш нь болгох, даалгавар өгөгдөх нь гэж харж байна. Тэрийг нь С.Ламбаа хэрэгжүүлэх юм уу, үгүй юм уу. Их том салбар. Бид шаардсан нь үнэн. Эзэнтэй болгооч гэж шаардсан, С.Ламбаа гэдэг хүнийг чадна, чадахгүй гэдэг талаас нь ярихгүй. Энэ нэг сарын хугацаанд юуг өөрчилнө гэж бодож байна, юу хийнэ гэж албыг авч байна хэмээхэд  сайдад нэр дэвшигч С.Ламбаа:

 

-Хуучин ажиллаж байсан байр суурин дээрээ ажиллана. Хүндрэлтэй нөхцөлд байгаа ч эмч мэргэжилтнүүд хийдэг ажлаа хийгээд байж байгаа. Богино хугацаанд хэд, хэдэн том зорилтыг хэрэгжүүлнэ. Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой 10 гаруй журмыг батлуулах ёстой. Өмнө нь эхлүүлсэн байсан том ажлуудаа нэлээд явуулсан, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн асуудлыг богино хугацаанд амжуулах зорилт тавьж байна. Сонгууль бидэнд хамаагүй, би УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй учраас ажлаа хийнэ гэж бодож байна.

 

-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Томилгоог хийхгүй хугацаа алдсан тухай ярьж байна. Гэвч одоог хүртэл Г.Шийлэгдамбыг гэм буруутай эсэхийг тогтоосон шүүх хурал болоогүй. Ийм учраас би хэсэг хугацаанд харзнах ёстой гэж үзсэн гэсэн юм. Харин  УИХ дахь АН-ын бүлгийн дарга  Б.Гарамгайбаатар:

 

-МАН-ын  бүлгийн гишүүд асуудлыг улстөржүүлж байгаа учраас АН  бүлэг дөрвөн цагийн завсарлага хүсэж байна гэсэн юм.

 

Ийнхүү хэлэлцэх асуудлаар АН завсарлага авсан учир дараагийн  Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулах Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн батлав.

 

Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг үдээс хойшхи чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
AN-iig ugaasaa hen songodgiin
2016-05-23
зочин:
Лам буцахдаа Ламбааг залваа хөөрхий, эрүүл мэндийн салбар ч ёстой 4 жил уналаа даа
2016-05-21
Монгу:
Энэ тоиолдолд сайд нь тракторчин байж болно ламбаа байж болно ,
2016-05-21
Монгу:
Эруул мэндийн яамыг татан буулгаад ,эмч нарыг мал маллахаар томилж ,эдний оронд сувилагч нарыг томилох нь зуйтэй
2016-05-21
Zochin:
AN ni mergejliin bolovson khuchingui yadruukhan nam gedeg ni endees kharagdaj baina.CHadaltai suvilagch yum uu asragch ch gesen ene salvariig uud ni tataj chadna daa.Ted LAMVAA-gaas iluu ekh oronch uuriimsug khandana.Uls turtei kholij nokhoitokhgui ni saikhan daa.
2016-05-20
Монгу:
Энэ тоиолдолд сайд нь тракторчин байж болно ламбаа байж болно ,
Монгу:
Эруул мэндийн яамыг татан буулгаад ,эмч нарыг мал маллахаар томилж ,эдний оронд сувилагч нарыг томилох нь зуйтэй