Маргааш “Эвээр нэгдэж, энэрлээр бүтээх” өдөр
2016-05-20

 

"БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧЭН ӨДӨР" маргааш тохионо.

 

Бурхан багшийн эхээс мэндэлсэн, 35 сүүдэртэйдээ төгс гэгээрсэн Бурханы хутгийг олсон, мөнхүү 81 сүүдэртэй гаслангаас хагацан нирваан дүр үзүүлсэн гурван их үйл давхцдаг зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг Бурханы шашинт Азийн бүх улс орнууд, Европын холбооны зарим улс орнууд мөн Австрали тивд "Будда Весак", "Сакадава", "Будда Пурнима" гэх зэрэг нэрэн дор дэлхий дахинаа өргөн дэлгэр тэмдэглэн заншжээ.

 

Монголчууд энэхүү түүхт өдрийг шашин шүтэх эрхийг сэргээсэн 1990 оноос хойш "БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧЭН ӨДӨР" нэрэн дор энэрэл нигүүслийг дэгжээх, эрдэм мэдлэгийг эрхэмлэх, гэгээрэл бясалгалыг чухалчлах, өв соёл, ёс заншлаа өвлүүлэн үлдээх эрхэм зорилготойгоор эв санаа, эрдэм соёлын өдөр болгон 26 дахь жилдээ тэмдэглэх гэж байна.

 

Энэ жилийн Бурхан багшийн их дүйчэн өдөр “Эвээр нэгдэж, энэрлээр бүтээе” уриан дор зохиогдох ба үндсэн гурван үйл ажиллагаанаас бүрдэх юм.

 

“Амар амгалан Улаанбаатар”- Бясалгалын флашмоб, баярын сүрт жагсаал, МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Жанрайсиг бурханы өмнөх талбайд ёслолын үйл ажиллагааг зохион байгуулна.

 

БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧЭН ӨДРИЙН БАЯРЫН ХӨТӨЛБӨР

УЛААНБААТАР ХОТ

 

“Эвээр нэгдэж, энэрлээр бүтээе”

5 дугаар сарын 21-ны Бямба гараг

 

05:00-06:00  Сожон өгөх (Гандантэгчэнлин хийд Гунгаачойлин дацанд нэг өдрийн сахил хүртээх)
06:00-06:30  Бурхан багшид тахил өргөх (Жанрайсигийн өмнөх талбайд ус, хадаг, цэцгэн тахил өргөх)
06:30-09:00   Ламын чодбын хурал хурах (Гандантэгчэнлин хийдийн Гунгаачойлин дацанд багшийг тахих ёсны зан үйлийн хурал) 
09:00-10:00   Ганжуур, данжуур судартай гороо (Гандантэгчэнлин хийдээ 3 удаа гороо эргэнэ)
08:00-11:00   Гандан тур танилцуулга (Гандантэгчэнлин хийдэд сүсэгтэн олонд хийд дацангуудыг танилцуулах)
11:00- 12:00 “Гэгээн гэрэл флашмоб” (Чингисийн талбайд Бурхан багшийн их дүйчэн өдөрт зориулсан бясалгалын флашмоб)
12:00 -13:00  Сүрт жагсаал ( Бурхан багшийн их дүйчэн өдрийн баярт зориулсан сүрт жагсаал Чингисийн талбайгаас МБШТөв Гандантэгчэнлин хийд хүртэл үргэлжилнэ.)
13:00-13:30 МУ-ын Морин хуурын чуулгын  аялгуу эгшиглэнэ, МУГЖ уртын дуучин Хонгорзул. (Гандантэгчэнлин хийдэд сүрт жагсаал орж ирэх үед  эгшиглэнэ)
13:30-13:40 Бурханы шашны ялгуусан туг, Бурхан багшийн ариун ринсрэлийг залах (Жанрайсигийн талбайн өмнө сэмбэрэм хөгжимтэй зална)
13:40-13:50 Бурхан багшид мандал өргөх
13:50-14:00 Бурхан багшийн их дүйчэн өдрийн буян номын үйл ажиллагааны нээлт (МБШТөв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн  их хамба лам, гавж Д.Чойжамц үйл ажиллагааг нээж айлвар айлдана.)
14:00-14:25 “Болжмор бодьсадва" (СУИС-ийн н.Энхбаяр багштай 4-р дамжааны оюутнуудын найруулсан жүжиг)
14:25-14:35 Хүүхдийн бүжгийн хамтлаг (Н.Нармандах багштай 47-р сургуулийн сурагчид)
14:35-15:00   Шинэ номын танилцуулга (Бурханч лам Г.Пүрэвбатын туурвисан бүтээл)
15:00-15:10 Эрүүл мэндийн мөргөл (Төмөрбаатар оточ эмнэлэг)
15:10-15:30 Бурханы номын үйл ажиллагаа явуулдаг төвүүдийн танилцуулга
  • Авидын Орон ТББ

  • Асрал Төв

  • Бакула Ринбүүчи Сан

  • Монголын Сүсэгтний Холбоо

15:30-16:00 "Бурхан багшийн намтар цадиг" (МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Хансүр гавж Ё.Амгалан лам ном айлдана.)
16:00-16:20 Урлагийн үзүүлбэр
  • "Мөргөлийн түрлэг" , "Есдүгээр богдын Магтаал" ДБЭТ дуучин Д.Ариунбаатар  дуулна

  • "Янжинлхамын дуулал" Дуучин Т.Дэлгэрмөрөн

  • Бусад

16:20-16:45 “Бурханд итгэхийн утга учир ба сүсэг бишрэл”( МБШТөв Гандантэгчэнлин хийдийн гавж Д.Лувсанжамц лам ном айлдана)
16:45-17:20 Төвүүдийн танилцуулга
  • Будда продакшн

  • Их Майдар Сан

  • Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах Төв

  • Цогт Цагийн Хүрдэн

17:20-17:45 "Бурханы шашин монголд"( Гандантэгчэнлин хийдийн Да лам Х.Бямбажав ном айлдана)
17:45-18:20 Төвүүдийн танилцуулга
  • Олон Улсын Буддист Нийгэмлэг

  • Очирт Залуу Манлай Клуб

  • Таны Буянд Даган Баясъя

  • Жавзандамба Хутагт Төв

18:20-18:40 "Бурхан багшийн дагшин орон" лекц
18:40-19:00 Хаалтын үйл ажиллагаа
  • Жонон хамтлагийн тоглолт

  • Гандантэгчэнлин хийдийн Да лам Х.Бямбажав зориулга ерөөл /сүсэгтэн   олны хамт/

  • Маани хөгжөөнө

 

 

 

Shuud.mn
Сонин хачин