НӨАТ –ын хуулийг хэлэлцүүлж өгөөч
2016-05-20

НӨАТ-ын тухай хуулиар худалдаа эрхлэгч бүр  баримт хэвлэдэг машинтай болох шаардлагыг тавьсан билээ. Гэвч энэ нь жижиглэнгийн худалдаа эрхэлдэг иргэдэд хохиролтой тусч байгааг бизнес эрхлэгчид онцолсон. Тиймээс  УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд  НӨАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан өргөн барьсан юм. Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд  НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг багтааж,  хэлэлцүүлэх  саналыг тус бүлгийн дарга С.Бямбацогт тавьсан юм. Тэрбээр:

 

-НӨАТ-ын тухай хуулийг  шинэчлэн найруулж, энэ оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжүүлж эхэлсэн байгаа. Хуулийн хэрэгжсэнтэй холбогдуулж 8 нэрийн барааны дэлгүүр, цайны газар, баар,ресторан гээд  худалдаа эрхлэгч нар саналаа хэлж байна. Энэ хууль хэрэгжих нь зөв. Гэхдээ эдийн засгийн хямралтай энэ үед бид өдөр хоног аргацааж, амьдралаа авч явахын  тулд үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ НӨАТ-ыг төлөх нь бидний амьдралд томоохон дарамт болж байна. Хугацааг нь хойшлуулж өгөөч гэсэн хүсэлтийг удаа дараа УИХ-ын гишүүд, УИХ дахь МАН-ын бүлэгт  тавьсан. Үүнийг энэ чуулган завсарлахаас өмнө хэрэгжүүлж өгөөч. Ялангуяа 8 нэрийн барааны дэлгүүр,  жижиг цайны газар ажиллуулдаг. Зах дээр наймаа хийдэг хүмүүст маш том дарамт болоод байгаа юм. Үүнийг хэлэлцүүлж өгөөч гэлээ.  УИХ-ын дарга З.Энхболд:

 

-Хямралтай, хямралгүй үед ялгаагүй татвар төлөх үүрэгтэй. Үүнийг хэлэлцэх асуудалд оруулах боломжгүй хэмээсэн юм.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Mash zov noat iin huuliig oorchlox xeregtei yuch medkv yymnud 2 huvi avax gej vxexbgej bgag n.....10 huviig chin avch bga shv de
2016-05-20
Зочин:
Одоо юмыг хоёрын хооронд болгож 25 жил боллоо Наад эдийн засагаа зам мөрөө нь явуул эсвэл комунист дэглэмдээ буцаж орьё Эмнэлэг сургуулиар төсвөөр тоглосоор байгаад дууслаа аан
2016-05-20
зочин:
Шинэ юманд угын дургүй юм уу Цаанаасаа НӨАТ төлөгч үйлдвэрлэсэн, хил гааль төлсөн болохоор асуудал ереөөсөө байхгүй. Том компаниуд НӨАТ өө буцаан тооцоож байхад хувь хүн бас л НӨАТ шингэсэн юм идэж байгаа , хэрэглэж байгаа тул НӨАТ өө ядаж 2 хувийг нь буцааж авах нь зөв
2016-05-20
Зочин:
ENE MAN-YN DURAKUUD ULS ORNOO BODNO GEJI BAIKHGUY , DANDAA KHUDLAA NER OLOKHYN TULD UL BUTEKH YUM SANAACHILJI SOLIORTSGOOKH YUM . KHAR PR KHIIJI TENEGTEKHEE BOLI . BYAMBATSOGTOO
2016-05-20